Испани улсад жил бүрийн наймдугаар сарын сүүлээр Томатино буюу улаан лоолины баяр зохиогддог билээ. Испаний Валенси мужид байдаг Бунол нэртэй хотод болдог энэ баярын үеэр хэдэн мянган хүн цугларан хэдэн зуун кило томат буюу улаан лоолиор шидэлцэн байлддаг аж. Энэ байлдаан нь нэг цагийн турш үргэлжилдэг бөгөөд хүмүүс бие биенээ улаан лоолиор будаж шүрших улалмжлалтай. Өчигдрийн байлдаанд 130 тонн улаан лооль зарцууллаа хэмээн эх сурвалж тэмдэглэсэн байна. Түүнчлэн энэ байлдаанд 20 мянган хүн оролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )