Биллингс хотын сургуулийн багш асан Дин Рэмболд 14 настай сурагч охиныг хүчирхийлсэн аймшигт хэрэг 2008 онд гарсан юм. Охин сэтгэл санааны хүнд цочролд орсны улмаас хэрэг шүүгдэх явцад буюу 2011 онд амиа хорложээ. Гэсэн хэдий ч шүүхээс багш залууд ердөө нэг сарын ял оноосон нь оршин суугчдыг босоход хүргэж байгаа юм. Жагсаалыг Эмэгтэйчүүдийн төлөөх үндэсний байгууллага зохион байгуулж байгаа бөгөөд мужийн шүүгч Тодд Баугхыг огцрохыг шаардана гэлээ.
Ял оноосноос хоёр хоногийн дараа буюу өчигдөр хохирогч охины ээж Аулиа Хэнлон “CNN” телевизэд ярилцлага өгчээ. Тэрээр “Багш залуу хууль зөрчсөн, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч эрх чөлөөтэй явахаар боллоо” хэмээн ярьсан байна. Таван жилийн өмнө хэрэг гарах үед амиа хорлосон охин Биллингс ахлах сургуулийн 14 настай сурагч, гэмт хэрэгтэн багш Дин Рэмболд 49 настай байжээ.
Сэтгэгдэл ( 0 )