“Фэйсбүүк”-ээр дамжуулан хар тамхи хүүхдүүдэд худалдаалж байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 29

Тайландын холбогдох албаныхан өчигдөр яба нэрт хар тамхийг чихэр хэмээн сурталчилж, “Фэйсбүүк”-ээр дамжуулан хүүхдүүдэд худалдаалж байсан тухай мэдээлэв. Тайландын хар яриагаар галзууруулах эм хэмээн нэрлэгддэг яба нь кофейн болон хар тамхины коктейль аж.

Цагдаагийн газрын мэдээлснээр яба хар тамхи нь сүүлийн жилүүдэд Тайландад ихээр тархсан бөгөөд есөн сая гаруй хүн уг мансууруулах бодист донтоод байгаа гэв. Тэдний ихэнхи нь хүүхдүүд бөгөөд тэд хар тамхийн өөр өөр өнгөнд оруулж, шоколад, гүзээлзгэний амт нэмж худалдаалж байсныг илрүүлсэн байна.  

Мөн тусгай хуудас үүсгэн “Фэйсбүүк”-ээр дамжуулан сурталчилгаа хийж байв. Тиймээс хүүхдүүдийнхээ олон нийтийн сүлжээ сайтын хэрэглээг хянаж байхыг эцэг эхчүүдэд анхааруулсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top