АНУ-ын Даллас хотод цээжээрээ нийлж төрсөн ихэр хөвгүүдийг салгах мэс засал амжилттай болжээ. Долдугаар сарын 15-ны өдөр мэндэлсэн Овен болон Эмметт нарыг салгах мэс засал өнгөрсөн бямба гарагт болсон байна. Холбоотой ихрүүд төрөхдөө нийлээд 4.9 кг жинтэй байжээ. Харин мэс заслаар салгасны дараа нийлээд 7.2 болж жин нь нэмэгдсэн байна.
Ихрүүдийг цээжээрээ холбогдсон гэдгийг эцэг эх нь 17 долоо хоногтой байхад нь мэджээ. Жирэмсэн байх хугацаандаа сэтгэлээр маш их унаж байсан ч тэвчээртэй хүлээсний үр дүн гарлаа хэмээн ихрийн эцэг эх баяртай байна. Тэрбээр ихрийн ээж Женни Эзелл “Би хөвгүүдээ амьд үлдсэнд маш их баяртай байна. Энэ бол дэлхий дээрх хамгийн сайхан мэдрэмж” хэмээн хэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ашгүй дээ Монголын үрс маш олон болох болтугай !!!