Цагтаа дэлхийн загварын тайзыг эзэгнэж явсан нэрт загвар өмсөгч Синди Кроуфорд “Who Do You Think You Are?” нэвтрүүлэгт оролцохдоо багынхаа зургийг дэлгэжээ. Ийнхүү Америкийн TLC сувгийн үзэгчид түүнийг багадаа ямар хүүхэд байсан, гэр бүлийнхэн нь ямар хүмүүс байсныг сонирхсон байна. Синди Кроуфорд өөрийнхөө гэр бүлийг “Жирийн гэхдээ хоорондоо эвтэйхэн хүмүүс” гэжээ.
Синди Кроуфорд нь 1966 оны хоёрдугаар сарын 20-нд АНУ-ын Иллинойс мужийн Декалб хотод мэндэлжээ. Тэрбээр 16 настайдаа мэргэжлийн гэрэл зурагчны хараанд өртөж, загвар өмсөгч болох гараагаа эхлүүлсэн байна. Түүнийг уншигчид уруулан дээрх мэнгээр нь бусдаас онцгойлон ялгаж, мэддэг. Дэлхийд алдартай олон зуун сэтгүүлийн нүүрийг чимж, 90-ээд оны загварын ертөнцөд ид мандаж байсан Синди кино, телевизийн салбарт ч олонтаа танигдсан билээ. Мөн бүх цаг үеийн Топ хорин загвар өмсөгчдийн нэг юм. Ингээд Синди Кроуфордын багын зургийг хүргэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Buh l yum ni tohirson saihan huuhen dee