Улстөрийн эргэлт хийх гэж байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 30

БНСУ-ын Минжүтунгхаб  намын болон Их Хурлын гишүүн И Сог Гиг улстөрийн эргэлт хийх гэж байсан талаар mglradio мэдээлсэн байна. Тагнуулын Ерөнхий газраас түүний ажлын болон хувийн өрөөг шалгаж шаардлагатай  эд мөрийн баримтуудыг хурааж авсан аж.

Тэрээр бүлгэмийнхээ зуу гаруй гишүүдийн  өмнө хэлсэн үгэндээ аав, охин хоёрын улс төрийг зогсоох цаг болсон. Бидний сонгосон улс төрийн чиглэл ийм биш. Харин Хойд Солонгос улс шиг байх ёстой гэх мэт үгнүүд багтаж байсан ба энэхүү  бичлэгийг эд мөрийн баримт болгон хураан аваад байгаа ажээ. Мөн тэд эх орныхоо харилцаа холбоо, интернэт сүлжээ, телевизийн эфирийг  таслан зогсоож  ажиллагаагүй болгох, түүнийг хэрхэн биелүүлэх талаар хоорондоо хэлэлцэж байсан нь  илрээд байгаа ба Солонгос улсын түүхэнд 33 жилийн дараа анх удаагаа улс төрийн эргэлт хийх гэсэн хэрэг гараад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top