Хойд солонгосын удирдагчийн экс найз эмэгтэйг цаазлаагүй ч байж мэднэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 31

Хойд солонгосын удирдагч Ким Чен Уны экс найз эмэгтэйг цаазалсан тухай мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарч байгаа. Тэгвэл энэ нь худлаа, зохиомол түүх гэх байр суурийг Оросын ШУА-ийн Алс-дорнодын хүрээлэнгийн ажилтан Константин Асмолов мэдэгдсэнийг Оросын дуу хоолой уламжлав. Ер нь бол цааз гээд байгаа нь суртал ухуулгын зорилготой тараасан “шуугиан дэгдээх” явуулга байх магадлалтай гэж шинжээч таамаглаж байгаа аж.

Өмнөд Солонгосын “Чосон ильбо” сонин Умард Солонгост дуучин Хен Сон Воль нь порнограф хийж, садар самууныг тараасан хэргээр цаазлагдсан тухай мэдээлсэн байгаа. Тус мэдээлэлд бүсгүйтэй хамт түүний хамтлагийн гишүүд, гэмт хэргийг хамтран үйлдсэн хэргээр цаазлагдсан гэж бий. Харин шинжээч Асмоловын яриагаар, “Чосон Ильбо” сонин нь  Өмнөд солонгосын нийтэд тараасан сенсаацитай мэдээллийнхээ тоогоор тэргүүлдэг гэнэ. Ямартаа л тус сонин Хойд Солонгост минометаар буудлага хийсэн тухай мэдээллийг цацаж сенсааци дэгдээж байжээ.

Түүнээс гадна “Чосон Ильбо” Хойд  солонгосын Расон худалдааны чөлөөт бүс рүү өөрсдийн ажилтнуудын аюулгүй байдал ба дэд бүтцийг хангах үүднээс Хятад улс цэргээ оруулсан мэт мэдээг тарааж байсан. Хожим нь эдгээр мэдээллүүдийг Бээжин няцаасан гэж Асмолов сануулжээ. Түүнэс гадна сонин Хятадын нэргүй эх сурвалжуудыг иш татаж байгааг оросын шинжээч сэжигтэй зүйл гэж үзэж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.11.195.171) 2013 оны 08 сарын 31

yaasan hudalaa medeelel bichdeg humuus be yaasan tsaazalsan geed bsn

0  |  0
Top