Өнөөдөр өглөө 07.17 цагийн орчим БНСУ-ын Тэгү хотын Чинсолдунг дахь галт тэрэгний Тэгү буудлаас 300 метр зайд KTX компанийн харъяа зорчигч үйлчилгээний 2 галт тэрэг хоорондоо мөргөлдсөн хэрэг гарсныг mglradio мэдээллээ.
Тус тусын чиглэлд явж байсан галт тэрэгнүүд зөрөн өнгөрөх хэсэгт төмөр замын чиглүүлэгч буруу байрлан нэгэн замд оруулснаас болж хоорондоо 3, 3 вагоноор шүргэлцэн замаасаа гарцгаасан аж. Улмаар 2 зорчигч хөнгөн бэржээ. Харин галт тэрэгнүүд болон эвдэрсэн төмөр замыг засаж янзлахад багагүй хугацаа зарцуулна гэж KTX компанийн зүгээс мэдэгдсэн байна. Мөн ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Vagon geeheesee iluu galt tereg gej Mongolooroo bichvel zugeer bn...