Нелсон Манделагийн бие сайжирч эмнэлэгээс гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 02

Африкийн хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Нелсон Мандела өнгөрсөн зургаадугаар сараас хойш эмнэлэгт хэвтсэн билээ. Тэгвэл өчигдөр эмнэлэгээс гарсан хэмээн тус улсын Ерөнхийлөгч Жекоб Зума мэдээлэв. Тэрбээр цөсний чулуугаа авахуулж, уушигны мэс засалд орсноос хойш биеийн байдал нь дээрдэлгүй олон сар ухаангүй байсан юм. Харин өдгөө түүний биеийн байдал тогтворжсон тул гэрээр эмчилгээ хийхээр болсон байна.  Мандела энэ жил 95 насныхаа төрсөн өдрийг эмнэлэгт тэмдэглэсэн бөгөөд олон мянган хүн бие нь сайжраасай хэмээн залбирч байсан юм. 

Нелсон Манделагийн эхнэр Граса өнгөрсөн хугацаанд нөхрөө эмнэлэгт сахиж байсан юм. Энэ жил гурав дахь удаагаа эмнэлэгт хүргэгдсэн Нельсон Мандела 1994–1999 онд Ерөнхийлөгчийн албыг хашсан. Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Мандела апартейдийн эсрэг идэвхтэй, Африкийн Үндэсний Конгрессийн зэвсэгт бүлэглэл Умхонто вэ Сизвегийн удирдагч байлаа. Өмнөд Африкийн шүүхээс түүнийг апартейдийн эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх ажиллагаа болон бусад гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Мандела шоронд 27 жил хоригдсоны нэлээд их хугацааг Роббен арал дээрхи шоронд өнгөрүүлсэн юм.1990 оны 2-р сарын 11-нд шоронгоос суллагдсаныхаа дараа Мандела эвлэрэл, хэлэлцээг дэмжиж, Өмнөд Африкийн олон арьстны ардчилал руу шилжих шилжилтийг удирдахад хувь нэмрээ оруулжээ. Мандела 40 гаруй жилийн дотор 100 гаруй шагнал авснаас хамгийн нэр хүндтэй нь 1993 оны Нобелийн энхтайвны шагнал байлаа. Тэрээр одоо тулгамдсан асуудлаар үзэл бодлоо илэрхийлдэг ахмад төрийн зүтгэлтэй болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
buya(119.40.98.42) 2013 оны 09 сарын 02

olon hun zalvirsni huchind bosch de.Mundag hun

0  |  0
Top