Ерөнийлөгчтэй зүй бусаар харьцвал ял эдэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 02

Зимбабве улсын иргэн, 26 настай Такура Муфумиси Ерөнхийлөгчийнхөө зурагтай сурталчилгааны хуудсыг ариун цэврийн цаасны оронд хэрэглэсэн хэргээр ял сонсжээ. Түүнийг “ёс бус” үйлдэл хийж байхад нь харсан гэх гэрчийн мэдүүлгээр саатуулсан аж. Тэрбээр Масбинго хотын цэнгээний газрын ариун цэврийн өрөө рүү тэрхүү зурагт хуудсыг авч ороод, хэрэглэчихсэн гэнэ.

Такурад ямар шийтгэл ногдуулах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тус улсад сонгуулийн өмнө сурталчилгааны материалыг устгах, урах зэргийг хууль зөрчсөнд тооцдог аж. Энэ хэрэг өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн болжээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хм(124.158.74.2) 2013 оны 09 сарын 04

Хар арьст А.Гитлер юм уу хаашайн

0  |  0
Zov shvv(85.2.196.19) 2013 оны 09 сарын 03

Toriin tergvvn gej olniii sanalaar songogdson baihad . Busad ni doromjloh gedeg b9lard tvmnee doromjilj bn gesen vg .tiimees manaid bas . Heregjvvleh l zviliin 1 dee .

0  |  0
Top