Хятадын Шанхай хотын амиакын үйлдвэрт хадгалалтын горим алдагдсаны улмаас дэлбэрэлт болжээ. Энэхүү аймшигт дэлбэрэлтээр 15 хүн амиа алдаж, 26 хүн бэртжээ. Мөн 26 иргэний биеийн байдал муу байгаа бөгөөд амиакийн хийнд түлэгдэж, ихэнх хүн сохорсон байна. Ослын дараа үйлдвэрийг битүүмжилж, гал унтраагчид галын аюулыг таслан зогсоожээ. Уг үйлдвэр нь Хятадын дотоодын хөнгөн үйлдвэрлэлийн түүхий эдийг бэлтгэдэг томоохон бааз байжээ.
Сэтгэгдэл ( 0 )