Япон улсын осол гарч байсан “Фукушима-1” АЦС-ын нэгэн нөөцийн тогооны усанд цацрагийн хэмжээ 8 дугаар сарын 22-ны өдөртэй харьцуулахад 18 дахин нэмэгдээд байгаа тухай тус станцын харилцагч компани “ТЕРСО” мэдээлжээ. Одооогийн байдлаар усны цацрагийн хэмжээ 1,8 мянган миллизиверт байна. Энэ нь хэрвээ нөөцийн тогооны ойролцоо хүмүүс байсан бол ердөө дөрвөн цагаас илүү амьдарч чадахгуй хэмжээнд хүргэх аюултай тоо баримт гэнэ. Мөн “Фукушима-1” АЦС дээр цацрагтай усны шинэ шүүрэлтийг хоёр нөөцийг холбодог хийн хоолойн хэсэгт илрүүлжээ. 2011 оны 3 дугаар сарын 11-нд Японд хүчтэй газар хөдлөж, цунами гарсаны улмаас АЦС дээр осол болж их хэмжээний хохирол учирсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
eneamitan odoo yuu gech bicheed bna. utgiig ni oilgohgui bna
Uhtsgee uhtsgee uur zam bhgyy-