Сирийн 7 сая орчим иргэд тус улсын нутаг дэвсгэр дээрх өөрсдийн орон гэрийг цэргийн ажиллагааны улмаас орхин явсан аж. Энэ тухай даваа гаригт НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн газраас мэдэгджээ. Тэд хоёр сая хүн тус улсыг орхиж гарсан, харин үлдсэн 5 сая хүн орон гэрээ орхин, тус улс дотор өөр газар шилжих шаардлагатай болсон тухай тайлбарлав. Олон улсын тусламжийн байгууллагууд дүрвэгсдийг товхиноход нь шаардагдах зардлын дөнгөж гуравны нэгийг нь гаргах боломжтой юм. Зэвсэгт мөргөлдөөний улмаас 60-70 мянган хүн амь насаа алдаад байгаа юм. Мөн өдөр ирэх тусам орон гэргүй, хоногийн хоолгүй иргэдийн тоо олширч байгаа нь Сирийн эдийн засгийн байдал тогтвортой болох магадлалыг бууруулсаар байна гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )