Хүн төрөлхтөн түүхэн явцдаа олон зүйлийг туулж өнгрүүлсэн байх бөгөөд газар нутаг, эд хөрөнгөний төлөө дайн тулаан хийж нэгнийгээ устгасаар ирсэн нь саяхан. Харин хүмүүнлэг нийгмийг цогцлоохоор аж төрч буй бидний хувьд сонсошгүй аймшигт зүйл бол хүний махааар хооллох явдал юм. Энэ нь хэдийгээр хэт өлсгөлөн буюу каннибализмаас үүдсэн гэж үздэг ч зарим улс оронд ёс заншил маягаар байсаар байгаа гэнэ. Тодруулбал манай дэлхий дээр Яли, Вануату болон Карафаи гэх гурван овог энэ аймшигт зан үйлийг хийдэг бөгөөд овог аймгуудын хамгийн сүүлчийн удам нь Шинэ Гвинейн Папуад амьдардаг аж. Харин дэлхийн олон улс орнуудын хувьд амьтан мэт нэгнийгээ барьж идэх явдал хаа сайгүй байдаг бөгөөд бид Африкийн ширэнгэн ойд амьдардаг индианчууд л сармагчин төрлөөсөө гараагүй учир өлсгөлөнд нэрвэгдэн ийнхүү хүний махаар хооллож байна гэж үздэг бол энэ аймшигт үзэгдэл хаад ноёдын дунд ч байсан гэх баримт байдаг юм. Мөн түүнчлэн монголд ч бас хүний махаар эм эмийн бүтээгдэхүүн хийж домнох үйлдээ хэрэглэдэг байсан оточ нарын тухай баримт байдаг. Цаашлаад шашны зан үйлд лам нар нас барсан эмэгтэй хүний дунд чөмөгний ясыг ашигладаг байсан гэх яриа ч бий. Ингээд та бүхэнд энэ гаж үйлдлүүд хэрхэн хүн төрөлхтний дунд байсан талаар жигшим баримтыг хүргэж байна. Каннибализм /хүний мах эд эрхтнүүдийг идэж хэрэглэх үзэл/
Африкт. Шинэ Гвинейн Папуад амьдрах Яли, Вануату болон Карафаи гэх омгийнхон эрт үеэс хүний махаар хооллосоор ирсэн домог мэт яриаг баримттай тодруулбал хэт өлсгөлөнгөөс үүдэлтэй энэ зүйл нь сүүлд хэвшин үлдсэн байдаг аж. Дээрх омгууд “Үхлийн баяр” хэмээх зан үйлийг хийдэг бөгөөд бүгд биеэ араг яс шиг будаад, энэ ажилдаа ордог. Үхлийн баярын үеэр урьд нь омгийнхоо бөөг хөнөөж, ахлагч нь тархийг нь, үлдсэн хүмүүс нь биеийн бусад хэсгийг нь иддэг байжээ. Үхлийн элчийн бахыг хангаж, толгойлогчдоо бөөгийн мэдлэгийг шилжүүлэхийн тулд энэхүү зан үйлийг үйлддэг байсан гэлцдэг. Уг омгийнхон өнөөдөр ч гэсэн энэ уламжлалаа давтсаар байдаг гэх таамаг бий. Үүнээс гадна нас барсан эцгийнхээ махыг идвэл сүнс нь биендээ шингэж үр хүүхэд нь болж төрнө гэдэгт итгэдэг байна.
Энэтхэгт. Тус улсын Варанаси хотод нас барсан хүмүүсийн махыг иддэг иргэд одоог хүртэл амьдардаг байна. Эдгээр хүмүүсийн үзэж байгаагаар хүн өөрийнхөө үхлээс маш их айдаг бөгөөд үүнээсээ болоод ариусаж чаддаггүй гэнэ. Харин нас барагсдынхаа махыг идсэнээр тэд ариусах замдаа нэг алхам ойртдог хэмээн үздэг байна. Индуистуудын хувьд 5 төрлийн хүнийг чандарлах хориотой байдаг бөгөөд үүнд гэгээнтэн, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, нөхөрт гараагүй эмэгтэйчүүд болон амьтанд хатгуулан нас барсан хүмүүс багтдаг байна. Эдгээр хүмүүсийг Ганга гол руу хөвүүлдэг бөгөөд дараа нь ийнхүү иддэг аж.
Британичууд. Тэд бүүр эртнээс баян тансаг найр наадам, үнэтэй чамин амттангуудад дуртай байсан нь ам дамжин яригддаг байсан билээ. Гэсэн хэдий ч мөн түүнчлэн Британийн хааны гэр бүлийн гишүүд хүний мах зооглодог байсан тухай бол хүмүүс тэр болгон мэддэггүй.
Каннибализм /хүний мах эд эрхтнүүдийг идэж хэрэглэх үзэл/-ын эмнэх чанарууд гэгчийг судалж бичсэн, саяхан гарсан нэгэн шинэ номонд XVIII зууны сүүлчээр "Британийн хааны гэр бүлийн гишүүд хүний хүүр цогцосын зарим эд эрхтнүүдийг иддэг байсан шигээ одоо ч магадгүй юм" гэж бичсэн байна.
Энэхүү номыг бичсэн автор /Дархемийн их сургуулийн судлаач, доктор Ричард Сагг/ иймэрхүү уламжлал зуршил нь зөвхөн энэ хааны гэр бүлийн гишүүдийн л эм дом, зоог гүнцэг байсан бус харин Европын хаад ноёд, ихэс дээдсийн хүрээнийхний дунд мөн нийгэмд өргөн тархсан байсан үзэгдэл хэмээн баталж байна.
Индонези Өнөөдөр, дэлхий дээрхи хамгийн каннибал үндэстэн нь Индонези юм байна. Энэ улсад олон нийтийг хамарсан хүн идэх үйл ажиллагаа явуулдаг хоёр төв байдаг. Нэг нь Индонезид харъяалагддаг Шинэ Гвиней арлын хэсэг бөгөөд Калимантан (Борнео) арал юм байна. Калимантан-ы ширэнгэн ой дотор 7-8 сая хүн аж төрдөг бөгөөд, каннибалуудын гавлын ясыг ангуучилдаг алдартай ангуучид байдаг. Тэд хүний биеийн толгой, хэл, хацар, эрүүний арьс, тархи, бөөрний, зүрх, алганы мах зэргийг хамгийн амттайд тооцдог байжээ. Борнео дахь хүний махаар хооллосон хамгийн сүүлчийн тохиолдол нь 20 болон 21-р зууны зааг дээр гарсан байна. Тэр үед Индонезийн эрх баригчид Ява болон Мадураас шилжин ирсэн хүмүүсээс бүрдсэн арлын оршин суугчдыг колоничлохыг оролджээ. Харамсалтай нь эрх баригчдын даалгаврыг биелүүлэхээр очсон цэргүүд омгийнхны хоол хүнсэнд хэрэглэгдэж дууссан байна. Мөн Суматра арлын оршин суугчид эцсийн мөч хүртлээ үхэх ялтай гэмт хэрэгтэн болон цаашид амьдрах найдлагагүй өвгөд хөгшдөөрөө хооллодог байжээ.
АНУ. Америкт анх суурьшсан англичууд нь амьдралын хүнд хэцүү нөхцлийг даван туулахын тулд бие биенээ иддэг байсныг нотлох археологийн чухал баримтыг эрдэмтэд саяхан олсон байна. Смитсоны байгалийн түүхийн үндэсний музейн ажилтанууд болон Жеймстаун хотод ажилласан археологичид 14 настай, бусдад алуулсны илэрхий шинж тэмдэгтэй нэгэн охины араг ясыг олжээ. АНУ-д Их Британиас ирсэн анхны иргэд тус хотод тогтмол оршин сууж эхэлсэн бөгөөд 1609-1610 оны хахир хатуу өвөл тэднийг хиаруулсан тухай түүхийн зарим сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. 1607-1625 оны хооронд тус хотод амьдарч байсан 6000 орчим иргэний олонх нь тэр өвөл нас барсан гэдэг. Тэр цагийн талаарх дурсамж, тэмдэглэл үнэхээр айдас төрүүлэм. Өлсгөлөнд нэрвэгдсэн англичууд нохой, муур, гутлын ул, тэр бүү хэл булш ухаж цогцос идэж байжээ. Жеймстауны анхны удирдагч нарын нэг Жорж Перси өөрийн тэмдэглэлдээ нэгэн эр жирэмсэн эхнэрээ алж идсэн тухай дурдсан байдаг. Эхнэрийнхээ биеийн зарим хэсгийг идсэн түүнийг удалгүй цаазлан хороосон гэдэг. Мөн үхсэн хүмүүсийг идэж байсан талаар өгүүлсэн байдаг ч археологичид үүнийг үнэн гэдэгт итгэдэггүй байсан юм. Тэгвэл Смитсоны шүүхийн антропологич Д.Оуслигийн өгүүлсэнээр бол тэдний олсон араг яс нь цаг үеийн хувьд тухайн үеийнхтэй таарч байгаа бөгөөд каннибализмын шинж тэмдэг илт байгааг нотоллоо хэмээн мэдэгджээ. Д.Оусли нь Жеймстаунд 1996 оноос хойш археологийн судалгаа хийж буй Уильям Келсотой хамтран ажиллаж байгаа бөгөөд уг охины араг ясыг өнгөрсөн жилийн зун олсон ажээ. Араг яс амьтдын яс зэрэг хог новшоор дүүрсэн зоорьноос олдсон байна. Оуслигийн өгүүлсэнээр охины гавлын ясанд хутганы үлдэгдэл ихээр илэрсэн аж.
Хойд Солонгост каннибализмийн хохирогч болсон хэд хэдэн цочирдмоор хэрэг гарсан тухай нэрээ нууцалсан сурвалжлагч мэдээлэл ирүүлжээ.
Фермер, хөдөө аж ахуйн бүс нутагт өлсгөлөнд нэрвэгдэж, 10 мянга гаруй хүн амиа алджээ.
Өлбөрч үхэхгүйн тулд булш ухан, хүүрээр хооллож, хүүхдүүдийг хөнөөж буй хэрэг гарчээ...
Энэ бол бодит явдал. Хатуу чанга дэглэмтэй, хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэлсэн Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна. Хүнсний хомсдол, өлсгөлөнд нэрвэгдсэн энэ улсад эцэг хүн аяга хоолны төлөө хоёр хүүхдээ хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Энэ тухай гадаадад төдийгүй дотоодын хэмжээнд мэдээлэл түгээхийг хориглосон тус улсад ажиллаж буй нууц эх сурвалж дээрх мэдээллийг ирүүлсэн байна.
Хятад Хятадууд эхийн урагт бойжиж байсан хүүхдийн шөл ууж байна гэсэн мэдээ интернэтээр нэг тарж дэлхий дахиныг цочроогоод орхилоо. Хамгийн анх The Seoul Times хэмээх сайтад хүүхдийг хэрхэн шөл болгон чанаж байгааг харуулсан зурагтай имэйл ирсэн байна. Имэйлд хятадын өмнөд муж Гуандонд биеийн эрдэс шим тэжээлийг нөхөх, билгийн чадавхиа сайжруулах зорилгоор хүүхдийн хандалсан шөлийг авч идэх боллоо гэсэн байжээ. Энэ нь ойролцоогоор 4000 долларын үнэтэй гэнэ.
Нэгэн үйлдвэрийн менежер зарим зүйлийг лавлан асуухад ургийг эмийн ургамлаар хандалж тахианы махтай хамт 8 цаг чанах юм уу жигнэдэг тухайгаа ярьсан байна. Тэрбээр 62 настай байнгын үйлчлүүлэгч нь бөгөөд эхнэр нь 19 настай гэнэ. Хятадад зөвхөн нэг хүүхэдтэй байх эрхтэй тул хэвлийд нь охин хүүхэд бүрэлдсэнийг мэдээд хүүхдээ энэ бизнесийн золиос болгож зарах нь их байдаг байна. Эдгээр ургийг Тайванд 70 ам.доллараар авдаг ажээ. Энэ бол каннибализм одоо ч байгааг нотолж буй аймшигт хэрэг юм.
Сэтгэгдэл ( 6 )
1921онд Вандонов гэдэг буриадыг монгол цэрэгүүд шарж идсэн гэдэг.Тухай үед баатар зоригтой хүний мах идвэл бууны суман ондоггүй гэсэн яриа гарч цэрэг бүхэн идсэн гэж тэр үед цэрэг байсан хүн 60аад оны үед дурсаж байжээ.Мань хүнд нэг хавирга олдож тэр нь зузаан өөхтэй байсан гэж ярьж байсан гэсэн түүхийг би уншаж байлаа.
hunii mah edej baihaar owos zulgaahgui kk
Дэлхийн II дайны үед Германд бүслэгдсэн Ленинградын (Одоогийн Санкт Петербург) иргэд бас хүний мах идэж байсан.
soliorol zarim n xiix zuil n duusxaaraa zarim n idex ymgui dee soliorson bx ..
er n yaasan ch bai hunii mah ideed bhdaa yadiin. ternii orond zugeer l uheed ugvul taarna
olsxiin erxend idsen bol oor xereg. xarin em intr gd xutsaad bgaa noxduud bol iluu l bna.bas toriin bodlogo xet dutmag xoid solongos bol unexeer teneg