Солонгосын алдарт “T-ara”, “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд “ETV”-ийн урилгаар Монголд тоглолтоо хийхээр болсон билээ. Тэгвэл тоглолт ирэх 9 дүгээр сарын 21-ны өдрийн 17.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа болох юм. Тоглолтын тасалбар худалдаанд гарсан бөгөөд суудлаасаа хамаарч, энгийн тасалбар 35 мянга, тусгай ангиллынх 60 мянга, VIP тасалбар 350 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Нийт 44 хүний бүрэлдэхүүнтэй баг ирэхээс 20 нь хамтлаг дуучид юм. Ингээд “T-ara”-тай хамт ирэх “Speed” хамтлагийн Монголчуудтай дэвшүүлсэн мэндчилгээг хүргэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Bolimoor umaa ene heden teneg So-giin hamtlaguudad mongoo ogood. ediin zasgiin hyamraltai bgaa ued .. Zaluusaa eh orondoo hairtai l bol iim umnaas l eh oron chine ehelne shuu dee.