Алдарт дуучин Шер өдгөө 67 насыг зооглож буй бөгөөд шинэ цомгийнхоо хавтсанд зориулж секси байдалтайгаар зургаа авахуулжээ. “Нас бол зөвхөн бичиг баримт дээрх тоо” юм гэдгийг үлгэрлэн үзүүлж буй Шер одоог хүртэл “Секс-дива” гэсэн нэрээ хадгалсаар байгаа юм.
Түүний шинэ цомог нь “Closer to the Truth” нэртэй бөгөөд 11 дуу бичүүлжээ. Удаан хугацаанд уран бүтээлээс холдсон нэрт дуучны шинэ цомгийн нээлт энэ сарын 24-нд болно.
Сэтгэгдэл ( 0 )