Эерэг хариутай жирэмсний тест худалдаалдаг байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 03

Олон нийтийн сүлжээ интернэтээр дамжуулан эерэг хариутай жирэмсний тест худалдаалдаг байсан эмэгтэйчүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн талаар “ABC” мэдээллээ. Тодруулбал, АНУ-д жирэмсэн эмэгтэйчүүд зар сурталчилгааны томоохон сайт болох “Craigslist”-ээр тестүүдээ худалдаалдаг байжээ.  

Хэрэгтнүүд эерэг хариутай нэг тестийг 25-40 ам.доллараар худалдаалдаг байна. Мөн найз залуугаа удаан хадгалахыг хүсвэл гэсэн сурталчилгаагаар дамжуулан бүтээгдэхүүнээ рекламддаг байжээ. Тэдний үйлчлүүлэгчид хамтран амьдрагчаа хуурагчдаас эхлээд аборт хийлгэх хэрэгтэй хэмээн эцэг эхээсээ мөнгө авдаг охидууд байдаг болохыг мөрдөх ажиллагааны хүрээнд тогтоосон байна.

Зар сурталчилгааг интернэтээс гадна Чикаго, Манхаттан, Хьюстен зэрэг хотуудад далд хэлбэрээр түгээсэн байжээ. Хэрэгтнүүдийг одоогоор баривчлаагүй байгаа юм байна. Гэхдээ хууль бус зарыг “Craigslist” сайтаас авахуулж, цаашид ийм зар нийтлүүлэхгүй байхыг хатуу хоригложээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g4g6t(203.194.115.92) 2013 оны 09 сарын 03

цаашид ийм зар нийтлүүлэхгүй байхыг хатуу хоригложээ. Tsashid iim zar zaaval niitleh yostoi boljee gesen uguu?

0  |  0
Top