Хойд, Өмнөдөөр тусгаарлагдсан иргэд элэгээ дэвтээхээр ууланд цуглажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 03

Өмнөд Солонгосын 33 хүний бүрэлдэхүүнтэй албан ёсны төлөөлөгчид өчигдөр гаригт Хойд Солонгост 9-р сарын 25-30-ны өдрүүдэд Кымгансан ууланд хуваагдсан гэр бүлүүдийн уулзалт зохион явуулахаар хүрэлцэн ирээд байна. Энэ тухай тус улсын Улаан загалмайн нийгэмлэг мэдээлжээ.

Хэсгийн бүрэлдэхүүнд Өмнөдийн “Хёндэ Асан” корпорацын ажилтнууд оржээ. Корпораци нь энэ уулын амралтын газрын дэд бүтцийг барьж байгуулж, хэвийн ажлын харилцаатай байсан бөгөөд энд 2008 оны 7 дугаар сарыг хүртэл Өмнөд Солонгосын жуулчдыг хүлээж авч байжээ.

Сөүл, Пхеньян хоёр уулзалтанд оролцогчдын нэрсийн жагсаалтыг солилцоод байгаа бөгөөд жагсаалтаас талууд тус бүр 100 хүнийг сонгон авна. Солонгосын дайнаас хойш хуваагдсан гэр бүлүүдийн анхны уулзалт 1985 онд болсон. Үүнээс хойш 15 жилийн дараа буюу 2000, 2010 онуудад дахин 18 уулзалтыг зохион явуулжээ. Тэдгээрт 4 мянга орчим хүн оролцсон байна. Мөн огт уулзаж чадаагүй хүмүүс ч байдаг талаар мэдээлэл байдаг юм. 1945 оны үеэс  эхлэн дэлхий хоёр Солонгос улстай болсон гэх түүх бий.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард түмэн(203.91.119.100) 2013 оны 09 сарын 04

Тэд хоёр хуваагдсан байхад бид өөрсдөө 9 хэсэг болж хуваагдсанаа мэддэггүй шүү дээ. Хайран сайхан монгол минь тарж бутарч газар нутгийнхаа дөнөж 24 хөн хувь дээр амьдарч байгаагаа ухаардаг ч болоосой.

0  |  0
Top