Венесуэлийн эрчим хүчний дамжуулах шугамд эвдрэл гарснаар цахилгаан тасарч олон хүний бухимдлыг төрүүлсээр байгаа аж. Одоогоор нийслэл Каракас хотыг оролцуулаад Венесуэлийн хотуудын бараг тал нь тоггүй байгаа гэв.
Мөн тог тасарсны улмаас гэрлэн дохио асахгүй байгаа нь замын хөдөлгөөнийг эмх замбараагүй болгож буй бөгөөд Эрчим хүчний сайд Жессе Чакон оршин суугчдаас уучлал хүсч, тайван байхыг хүссэн байна. Эрх баригчид дамжуулах шугамд гарсан гэмтлийг засварлаж эхэлсэн хэмээн эх сурвалж мэдээллээ.
Харин Ерөнхийлөгч Николас Мадуро энэхүү хэрэг явдалд сөрөг хүчнийхнийг буруутгасан байна. Тэрээр өөрийн албан ёсны твиттертээ “Сөрөг хүчнийхэн энэ улс орны эсрэг эрчим хүчний салбарт ажил хаях төлөвлөгөөгөө сэргээсэн мэт санагдаж байна” хэмээн бичжээ. Энэ нь сөрөг хүчнийхэн дэд бүтцийн хөгжил муугаас ийм зүйл боллоо хэмээн үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Tog bish tsahilgaan gej Mongolooroo bich l dee..