Японд 6.9 баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар лхагва гаргийн 09:19 цагт эхэлсэн байна. Энэ үеэр нийслэл Токио хотод хүчтэй чичиргээ мэдрэгдсэн аж.
Газар хөдлөлтийн голомт хойд өргөрөгийн 29.8, зүү уртрагийн 139.6 градуст газрын гүнээс 400 км-т байсан хэмээн Японы цаг уурын агентлаг мэдээллээ.
Одоогоор цунамийн анхааруулга өгөөгүй бөгөөд гэмтэж бэртсэн, хүний амь эрсэдсэн, байшин барилга сүйдсэн гэх мэдээлэл өгөөгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )