Хурим дагасан олон ёс заншил улс орон бүрт харьцангүй өөр байдаг. Ихэнхи улс оронд эрэгтэйн талаас инж буюу эд хөрөнгө бэлддэг бол Дэлхийд хүн амынхаа тоогоор удаалдаг Энэтхэг улсад эсэргээрээ байдаг. Харамсалтай нь энэ шалтгаанаас болж хорвоог орхисон охид бүсгүйчүүдийн тоо хэдэн зуун саяаараа тоологдох нь бий. Эрт дээр үед тарчиг амьдралтай гэр бүлд охин хүүхэд төрвөл инжийг нь даахгүй гээд шууд л усанд үйж амыг нь авдаг гэсэн яриа байдаг бол өнөө цагт тус улсад инжний маргаанаас болж цаг тутамд нэг бүсгүй хорвоог бусдын гарт алдаж байгаа тухай баттай судалгаа гарчээ. Энэ тухай энэтхэгийн гэмт хэргийн Үндэсний товчооноос мэдээлжээ. Ихэвчлэн эцэг эхийн тасалж өгсөн хөрөнгнөөс болж даамжирсан маргаан нь бүсгүйнхээ аминд хүрэх нөхцөл болдог аж.
Өнгөрсөн онд нөхөр болон нөхрийнх нь гэр бүлийн хэн нэгэн бэр болж очсон эмэгтэйг хангалттай их хэмжээний инж, хөрөнгөтэй ирээгүй гэсэн шалтгааны улмаас 8,2 мянга гаруй эмэгтэй амиа алдсан талаар “Associated Press” дамжууллаа. Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнхийг бензин цацаж, шатаасан аймшигтай мэдээ байна.
Сэтгэгдэл ( 2 )
manaih shig 2 talaasaa hooson niileh shig amar yum algaa hen hendee heleh zuil bhgui hehehe
aimshigtai ymaa