Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналтын хорооны тэргүүн Зянь Зэминийг “сахилгын хүчтэй зөрчил гаргасан хэрэгт сэжиглэн” албан тушаалаас нь огцруулжээ. Энэ тухай мягмар гаригт хятадын хэвлэлүүд шуугиж эхэлжээ.
Хятадад энэ найруулган дор авилгын гэмт хэргийг хэлдэг болохыг практик харуулж байна. Өмнө нь Хятадын Коммунист намын сахилгын комисс Зянь Земиний хэргийг мөрдөх ажиллагаа эхлүүлсэн тухай зарласан юм. Энэ явдлаас өмнө эрхэм түшмэл БНХАУ- ын нефтийн томоохон “CNPC корпораци”-ийг тэргүүлж байжээ.
Өнгөрсөн сард Хятадад тус улсын нефтийн CNPC корпорацын дэд тэргүүн Юан Юняений хэргийг мөрдөж эхэлсэн. БНХАУ-ын дарга болоод Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпинь өмнө нь авилга, хээл хахууль нь намыг устгаж болззошгүйг хатуу ахааруулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )