Сургуулийн сурагчид зодоон хийж, нэг сурагч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, АНУ-ын Техам мужийн ахлах сургуульд лхагва гарагийн өглөө зодоон гарснаар нэг сурагч амиа алдаж, гурван сурагч гэмтэж бэртжээ. Уг зодоон “Spring” ахлах сургуулийн цайны газрын үүдэнд 07:10 цагт эхэлсэн хэмээн гэрчүүд мэдээлж байна. Үймээний үеэр 17 настай эрэгтэй сурагч газар дээрээ нас барж, 16 настай эрэгтэй сурагч хүнд бэртсэн тул нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдсэн байна.
Цагдаа нар гурван сурагчийг хэрэгт холбогдуулан баривчлаад байгаа аж. Албаныхны мэдээлснээр хэрүүл маргаан зодоон болсны улмаас мэс хэрэглэхэд хүрч хүний амь эрсэдсэн гэжээ. “Spring” ахлах сургуульд 3000 гаруй сурагч суралцдаг байна. Сургуулийн удирдлагууд ойрын өдрүүдэд харуул хамгаалалтаа сайжруулахаар болсон хэмээн эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )