АНУ, Сири улсруу пуужин харвахад бэлэн үү

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 05

Дэлхийн хурцдмал бүсийн тоонд ороод буй Сири улсад АНУ-ын зүгээс цохилт өгөх оролдлого байгаа  билээ. Энэ тал дээр олон улсын судлаачид болоод НҮБ анхаарлаа хандуулж байгаа бөгөөд НҮБ –ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун дэлхийн улс орнуудын удирдагчдыг ойрын үед Сирийн хямралыг зохицуулах асуудлаар  Женевт бага хурал зохион байгуулахыг уриалаад байна.  Өнөөдрийн байдлаар Сирээс 2 сая хүн эх орноо орхин гарсан бол 4 сая хүн орох оронгүй тус бүс нутагт дүрвэгсдийн хуаранд байгаа гэх мэдээлэл ирж байгаа.

Мөн анхаарал татаад байгаа нэг асуудал бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирид цэргийн болоод пуужингийн цохилт өгөхөө мэдэгдээд буй явдал юм. Харин энэ мэдэгдэлийн дараагаар Америкийн иргэдийн талаас илүү хувь буюу 56 хувь нь Сирийн үйл явцад АНУ хөндлөнгөөс оролцох ёсгүй гэж үзсэн бөгөөд ердөө  19 хувь нь дайны үйл явцыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Дээрх судалгааг Рейтерс агентлаг хийж нийтэд танилцуулсан аж. Сири улсад цохилт өгөх шийдвэр өнгөрөгч долоо хоногт гарсан ч  конгресийн дэмжлэг шаардлагатай гэж байсан нь бас нэг хүлээлтйиг бий болгосон юм. Гэсэн ч Обама энэ дэмжлэгийг авч чадсан тухайгаа сэтгүүлчдэд хоёр хоногийн өмнө цагаан ордны хэвлэлийн танхимд мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top