Ам.доллар зэсийг бас дарамталжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 05

Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 7,125.50 ам.доллар байна. Өнөөдөр арилжаа эхлэхэд 603900 тонны эрэлт тэмдэглэгдсэнээс 288975 тонн нь цуцлагдсан байна. Ер нь бол үйлдвэрлэлийн металлын ханш долоо хоногийн эхний өдрүүдэд АНУ-ын удаан эдэлгээт барааны мэдээ, БНХАУ-ын аж үйлдвэрийн ашгийн мэдээнээс хамаарч өссөн үр дүнг харуулсан өдрүүд үргэлжилж байлаа. АНУ-ын удаан эдэлгээт барааны захиалга өмнөх сараас 7.3%-р буурсан бол БНХАУ-ын аж үйлдвэрийн ашиг оны эхнээс 11.1%-р өссөн бол тэргүүлэх индекс 7-р сард 100.18 гарч өмнөх сараас өссөн үзүүлэлтийг харууллаа. Долоо хоногийн дундуур Сирийн асуудал хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж томоохон хөдөлгөөн хийлгүйгээр түр хүлээсэн байдалтай байсан. Долоо хоногийн сүүлээр зэсийн үнэ сүүлийн гурван долоо хоногийн хамгийн бага ханшиндаа хүрсэн ба АНУ-ын  эдийн засгийн мэдээнүүдээс хамаарсан ам.долларын өсөлт томоохон дарамт болж байлаа. Мөн зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын засгийн газрын зүгээс зэсийн хэрэглээгээ багасгах талаар мэдээлсэн нь зэсийн ханшид нөлөөлсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top