Британийн хааны гэр бүлийнхэн хүний мах иддэг байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 06

 (айн сандрах хэрэггүй ээ, энэ нь 300 орчим жилийн өмнө байсан)

[Гэвч энэ бүхэн Та бүхэнд бодох эргэцүүлэх олон юм өгөх биз ээ]

/албан ёсны эх үүсвэрээс нь англи хэлнээс орчуулсан болно / 

Тэд нар бүүр эртнээс баян тансаг найр наадам, үнэтэй чамин амттангуудад дуртай байсан нь ам дамжин яригддаг байсан билээ. Гэсэн хэдий ч мөн түүнчлэн Британийн хааны гэр бүлийн гишүүд хүний мах зооглодог байсан тухай бол хүмүүс тэр болгон мэддэггүй.

Каннибализм /хүний мах эд эрхтнүүдийг идэж хэрэглэх үзэл/-ын эмнэх чанарууд гэгчийг судалж бичсэн, саяхан гарсан нэгэн шинэ номонд XVIII зууны сүүлчээр "Британийн хааны гэр бүлийн гишүүд хүний хүүр цогцосын зарим эд эрхтнүүдийг иддэг байсан шигээ одоо ч магадгүй юм" гэж бичсэн байна.

Энэхүү номыг бичсэн автор /Дархемийн их сургуулийн судлаач, доктор Ричард Сагг/ иймэрхүү уламжлал зуршил нь зөвхөн энэ хааны гэр бүлийн гишүүдийн л эм дом, зоог гүнцэг байсан бус харин Европын хаад ноёд, ихэс дээдсийн хүрээнийхний дунд мөн нийгэмд өргөн тархсан байсан үзэгдэл хэмээн баталж байна.

Хүн эмнэж домноход хүний мах эд эрхтнийг идэж хэрэглэж байсан - каннибализмын үзэл суртал: доктор Саггийн баталж байгаагаар 1698 онд Английн хатан хаан II Мэри мөн 1685 онд түүний авга ах II Чарльз хаан үхэхийнхээ өмнөхөн хоёулаа хүний тархи идэж байжээ.

Хэдийгээр тэд наанаа нүүрэн дээрээ Хойд Америкт зэрлэг хүмүүс хүний мах иддэг гэж зарлаж тэднийг буруутгаж байсан хэдий ч цаагуураа эдгээр хаан удмынхан хүний цус ууж эсвэл египетийн занданшуулсан хүүр цогцосуудыг нунтаглан нүүрний оо энгэсэг хийж мөн хүний цогцосоос гаргаж авсан тос, тархи болон арьсыг идэж хэрэглэж байсан байна.

Даремын их сургуулийн доктор Ричард Саггийн баталж байгаагаар, тэд нар мөн алагдсан цэргүүдийн нүүрний булчингуудыг хамраас цус алдахыг эмнэхэд тустай гэсэн шалтгаар идэж хэрэглэдэг байсан байна.

Доктор Сагг “Хүний хүүр цогцосын эд эрхтнүүд, жишээлбэл, мах цус эсвэл ясуудыг газар сайгүй эмчилгээний хамгийн өргөн тархсан аргуудтай хамт домнох бодисууд болгон хэрэглэдэг байсан байна” гэж ярьж байна.

Ихэнх хүмүүсийн ойлголтоор бол хүний махыг идэх тохиолдлууд зөвхөн Өмнөд ба Хойд Америк тивд тааралдаж байсан юм биш ээ, бас соёлжиж иргэншсэн гэж сурталддаг Европт ч газар сайгүй хавтгай байсан ажээ. /одоо элитүүдийн өргөн сурталчлаад байгаа, хэвийн хүмүүсийн ой ухаан санаанд багтамгүй элдэв аймшгийн тоглоомууд, кинонуудыг нь саначихаарай, чухам яагаад иймэрхүү зүйлүүд хийгээд байдгийнх нь нэг уламжлалт шалтгаан - эх сурвалж энд байгаа юм биш үү.../

Энэ бүх түүхийг сургуулиудад ховорхон ярьж өгдөг гэвч эдгээр түүхэн бодит факт баримтууд нь тэр үеийн уран сайхны болон бусад ном бүтээлүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг байна:  Энэ бүхэн бол түүхэн бодит фактууд бөгөөд жишээлбэл, Английн I Джеймс хаан хүний цогцосуудыг эмчилгээний зорилгоор хэрэглэхийг хориглож зарлиг хүртэл гаргаж байсан байна, харин тэгвэл II Чарльз хаан хүний хүүр цогцосуудаас гарган авдаг өөрийн гэсэн жорын “эм”-үүдтэй хүртэл болсон байсан ба мөн I Чарльз хаан ч өөртөө эмүүдээ гарган авахын тулд хүүр цогцосуудыг ашиглаж байсан тухай баримтууд байдаг байна.

Мөн “II Чарльзаас гадна хүний цогцосыг дом, эмчилгээндээ ашигладаг байсан зөвхөн олны танил болсон хүмүүсийн энэхүү жагсаалт нь I Франциск хаан, хатан хаан I Елизаветын мэс засалч Джон Банистер, тайж ахайтан Кент Элизабет Грей, Роберт Бойль, Томас Уиллис, III Уильям хаан ба хатан хаан Мэриг бас багтааж байгаа” гэж энэ номонд бичсэн байгаа аж.

Энэ бол европчуудад тэр үед эзлэгдсэн байсан Америк тивд Бразилийн Тунинамба овгийхон хүний мах иддэг байсан гэж Ханс Стаден гэгч 1557 онд дүрсэлж зурсан зураг юм. Хэдийгээр энэ бүхэн хэрэг дээрээ бодит үнэн эсвэл хоосон үлгэр домог байсныг одоо хэн ч мэдэхгүй боловч энэхүү үлгэр домог нь европчууд өөрсдөө хүний мах эд эрхтэнг иддэг байсан фактыг үгүйсгэж халхавчлахад ашиглагдаж ирсэн юм.

Доктор Сагг хүн эмнэлэгт хүний мах эд эрхтнийг хэрэглэх энэхүү үзлийн түүх нь хүний нийгмийн ёс суртахууны хэд хэдэн чухал асуудлуудыг хөндөн тавьж байгаа гэж үзэж байна.

Саггийн ярьж байгаагаар, “энэхүү хүний мах, эд эрхтэнг эмчилгээнд хэрэглэх үзэл, түүхэн бодит явдал нь тухайн үеийнхээ европын шинжлэх ухаан, ном хэвлэл, худалдааны сүлжээнүүд болон боловсролын судалгааны үлэмжхэн туршлагыг ашиглаж байсаан. Хэдийгээр энэхүү хүний хүүр цогцосыг эмчилгээнд тустай гэдэг шалтгаар идэж хэрэглэж ашиглаж байсныг дундад зууны үеийн хоцрогдсон хүн эмнэлэг гэж төсөөлүүлж байсан ч энэхүү үйл нь дээхнэ үед Их британид өрнөж байсан нийгмийн ухаан болон шинжлэх ухааны хувьсгалууд ид цэцэглэж байсан тэр үеийг ч даван гарч хожим уламжлагдан үлдсэн байсан юм".

Эдгээр уламжлалууд нь XVIII зууныг хүртэл амь бөхтэй байсаар байсан бөгөөд ядуусын дунд бол бүүр хатан хаан Виктория-ийн эрин үе хүртэл байсаар ирсэн байна.

Энэ каннибализм /хүний махыг идэж хэрэглэх үзэл суртал/ нь бүү хэл, хүний биеийн эд эрхтнүүдийг ер нь хэрэглэх нь өнөөгийн бидэнд бол маш ёс зүйгүй санагдаж байгаа.

Харин тэгвэл хүний эд эрхтэнг эм тан болгож хэрэглэх үзэл ид гаарч байхад египетийн оршуулгууд эсвэл европын оршуулгын газруудад хүний эд эрхтэнгүүд болон ясуудыг ухаж гарган авах нь ердийн үзэгдэл байсан ажээ. Бүр цаашилбал, XVIII зуунд Их британи руу хүний гавлын ясууд импортлох нь яагаад ч юм бэ Ирландын хувьд асар том бизнес байсан байна.

Энэ бүхэн нь өнөөгийн хүний эрхтний хар зах зээлээс олон дахин бузар муухай үйл байсан уу гэдгийг хэлэхэд бэрх юм.

Энэхүү номонд Герман болон Скандинавын орнуудад газар сайгүй байсан дүүжлүүрүүдээс эхлээд Итали, Франц ба Британийн харгис шүүхүүд болон хүний цогцосыг эвдэн янзалдаг лабораториудыг нь дамжин Голланд ба Ирланд мөн Хойд болон Өмнөд Америкийн хүн иддэг омгууд хүртэлхи олон тооны тов тодорхой заримдаа бол бүүр цочирдмоор мэс ажилбаруудынх нь зургуудыг бас нийтэлсэн байгаа ажээ.

1694 онд зурсан,  Английн I Чарльз хааны толгойг цавчин цаазалж байгааг харуулсан нэгэн зураг дээр тойрон харж байсан хүмүүс хааныхаа урсаж байгаа цусыг хамрын алчууртаа шингээн авцгаах гэж дайрч байгааг нь дүрсэлсэн байдаг байна.

Доктор Сагг “Энэхүү үйл домоо тэд нар голдуу “хааны хилэн” гэж нэрлэдэг байсан - хааны биед гар хүрэхээр өвчин хуучаа эмчилэгддэг гэж үздэг байсан юм" 

Гэмт хэрэгтнүүдийнхээ толгойг сүхээр тас цавчин цаазалдаг байсан эх газрын Европ тивд ч толгойг нь тасалсан цогцосоос урсаж байгаа цус нь татаж унах өвчин - эпилипси, толгойн өвдөхийг домнож эмнэхэд тустай гэдэгт олон хүмүүс итгэж энэ цусыг цуглуулан авах явдал ихэд тархсан байсан ажээ.

Дани улсад, тэр үед залуухан байсан үлгэрч Ханс Христиан Андерсен нэгэн эцэг эх хоёр өвчтэй хүүхэддээ дөнгөж сая хүний толгой цавчсан цаазын тавцангаас урсаж байгаа цусыг хэрхэн уулгаж байсныг нүдээрээ харснаа гэрчлэн бичсэн байдаг байна. Иймэрхүү дом эмчилгээ [мухар сүсэг] маш их тархсан байсан учир цаазын ялыг гардан гүйцэтгэгчид тэдэнд толгойгоо цавчуулсан гэмт хэрэгтнүүдийн цогцосны хоолойгоос олгойдох цусыг аягануудад цуглуулж авах туслагч нарыг хүртэл хөлсөлдөг байсан ажээ.

Зарим өвчтнүүд ингэж домнож эмчлэх замаа товчлохыг хичээцгээдэг байсан байна. XVI зууны эхээр Германд нэгэн цаазын үеэр “нэг тэнүүлчин толгойг нь цавчин тасдсан цогцосыг унахаас нь өмнө тосон шүүрч авч хоолойноос нь олгойдох цусыг нь ууж байсан ажээ...” Иймэрхүү, зөвхөн тэмдэглэгдэн үлдсэн сүүлчийн тохиолдол нь гэхэд л 1865 оных байсан байна.

I Джеймс хаан хүний тархины дотор талыг идэж байхаас татгалзаж байхад харин түүний ач хүү II Чарльзад энэ нь маш их таалагдаж байсан учир тэрбээр бүр нэг тусгай жорыг хүртэл худалдан авч байсан байна. Энэхүү жорынхоо төлөө ойролцоогоор 6 мянган паунт төлсөн тэрбээр өөрийн лаборатори дотроо хүний гавлууд дотроос доторхийг өөрөө биечлэн гарган авч иддэг байсан ажээ.

Доктор Сагг-ийн баталж байгаагаар бол, тэр үед тун удалгүй “хаадын дуслууд” гэдэг нэр авсан энэхүү дом эмийг толгой өвдөх, татаж унах зэрэг өвчнүүдэд тустай гэж үзэж мөн нас барж байгаа хүмүүст түргэн тусламж үзүүлэхэд хэрэглэдэг байжээ.

1685 оны 2-р сарын 2-нд II Чарльз хаан хамгийн сүүлд туссан өвчин нь ид эхлэх үед шаардсан анхны тэр зүйл нь хүний гавлын доторхи эд эрхтнүүд байсан ажээ. Түүнтэй нэгэн адил хатан хаан Мэри ч 1698 онд нас барахынхаа өмнөхөн энэ дом эм-ийг хэрэглэж байсан ажээ...

Албан ёсны эх сурвалж нь Дэйли мэйл сонины онлайн хувилбар:

http://www.dailymail.co.uk/news/article-1389142/British-royalty-dined-human-flesh-dont-worry-300-years-ago.html#ixzz2bCDaT7bv

Энэ номыг /англи хэл дээр/ худалдан авах линк: http://www.amazon.com/Mummies-Cannibals-Vampires-Renaissance-Victorians/dp/0415674174

Жич: Албан ёсны эх үүсвэр - вэб хуудсан дээр нь энэ нийтлэлийг уншсан жирийн хүмүүс - уншигчдынх нь бичсэн сэтгэгдлүүдийг мөн хичнээн олон лайк дарсан байгааг анзаарч үзээрэй..........??!!!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top