Сири улсын эрх баригчид ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 06

Сири улсын эрх баригчид ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн талаар хэвлэлүүдээр ихээхэн яригдах болсон нь энэ бүс нутагт дахин шинэ дайны байдал бий болгож болзошгүй байгаа. АНУ тэргүүтэй улсууд цэргийн ажиллагаа явуулах асуудлыг ярих болсон ба Англи улс ямартай ч цэрэг хөдөлгөхгүй байх шийдвэрт хүрээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама конгрессээс зөвшөөрөл авахаар хүлээж байгаа нь зах зээлд үүсээд байсан хүлээлтийг бага зэрэг намжаад газрын тосны үнэ ч буурсан. НҮБ-ын шинжээчид Сири улсаас дээж авч гарсан ба химийн зэвсэг хэрэглэсэн талаар бүрэн тайлан хараахан гараагүй байгаа юм.

Тэрчлэн дэлхийн эдийн засгийн онцлох мэдээллүүдийг харахад Сирийн нөхцөл байдал ихээхэн хамаатай байна. Тус улсад цэргийн ажиллагаа явуулах тал дээр АНУ-ын ерөнхийлөгч хатуу байр суурьтай байгаа нь долоо хоногийн турш газрын тос болон алтны ханшийг өсөхөд нөлөөлж байсан бол долоо хоногийн сүүлээр байдал намжиж алт, газрын тосны ханшууд эргээд суларсан дүр зурагтай байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top