Манай хойд хөршид байгаль цаг уурын ер бусын болон тайлбарлах боломжгүй үзэгдэлүүд бүртгэгдэх болов. Ийм газруудын нэгээр Калининград болон хотын орчмын газар болсон талаар “Voice Of Russia” цахим хуудсанд дурьджээ.
Тус сайт ер бусын үзэгдлийг харж, зургийг нь авсан гэрчийн яриаг бичиж авсан байна. Тэрбээр ярихдаа
“2011 оны 7-р сарын эхэнд би машинаар Зеленоградск хотоос Калининград руу явж байтал замын хагаст, оройн 19:40 минутад хажуугийн толиндоо ойролцоогоор 2 км зайтай надтай адил хурдтай нэгэн биет зүйл хөдлөж явахыг ажиглаж эхэлсэн.
Намайг анзаарч эхлэхэд объект нь хурдаа нэмж, эрс урагшлаж байснаа дараа нь зогсч, замд ойртон, хэмжээ нь томорч эхэлсэн. Тэр объект хэт ягаан өнгөтэй, жижгэвтэр бөмбөлөгийн хэлбэртэй байснаа хавтгай диск болсон, тэгснээ дахин бөмбөлөгийн хэлбэрт хувирсан. Би замын хажууд зогсч, цонхоо онгойлгон обектыг ажиглахаар шийдсэн.
Обьект нь над руу ойртож эхэлсэн, ойролцоогоор 20-30 метрийн зайд машинаас дээгүүр агаарт дээшээ, доошоо, дахиад дээшээ доошоо болж байгаад газраас 3-4 метрийн зайд агаарт хөвсөн.
Жижигхэн бөмбөлөгийн хэмжээ хөл бөмбөг шиг байж байгаад гурав дахин том болж нэмэгдсэн, хэлбэрээ дугуйгаас хавтгай хүртэл өөрчилж байсан. Хажуугаас нь галын өнгөтэй сүүл гарч, хэт ягаан-улаан хүрэн өнгөтэй болж дараа нь алга болж байв.
Энэхүү объект нь үнэмбайж боломжгүй хурдтай нисч дээшээ, доошоо хажуу тийшээ, урагшаа эмх замбараагүй хөдлөж байлаа. Би гар утсаа гаргаж, зургуудыг авч үлдээсэн” хэмээжээ.
Сэтгэгдэл ( 7 )
yamar erguu teneg hodoldog hari garigiin hun be deesh dooshoo genuu
sogtuu ivanii nudend gurav bolj haragdaagui n yamai daa.
Sogtuu ivany nudend yanz buriin yum haragddag bhoo..
2011 onii zun shunu 2 hagasaas 3hagasiin hoorond bornuurii shar hooloin amnii naahna urianhain hoshuund 15 uulaa gadaa zogsoj baihdaa bid harsan ih hurdtai 4n taldaa hurts gereltei mun dooshoo egts tussan tod gereltei tom duguitavag bidnii deer ireed 2 minut hertei baij baigaad zuun urd zugruu hurdtai nisen alga bolson. uu neeree ter zuil hoid zugees irsen yum. ene unen shuu.
haha hudlaa shi dee
yamar muu developer ni mark up-n aldaa gargadag bnaa