Обамагийн охиныг хулгайлна хэмээн заналхийлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 09

Ираны улстөрч Али-Реза Форгани Сирийн дайны талаар өөрийн үзэл бодлоо ийнхүү илэрхийлжээ. Тэрбээр, хэрэв АНУ Сирийн эсрэг дайн хийвэл Обамагийн охиныг хулгайлна хэмээн мэдэгджээ. Мөн ганцхан АНУ-ын Төрийн тэргүүн Обамагийн охиныг төдийгүй АНУ-ын төрийн өндөр албан тушаалыг хашиж буй хүмүүсийн хүүхдүүдийг ч хулгайлна хэмээсэн байна. Хүүхэд хулгайлах ажиллагаа амжилттай болсон тохиолдолд хулгайлагдсан хүүхэд ямар орчин, ямаршуухан байгааг дүрс бичлэгт буулгаж 17 цагийн дараа аав ээж, төрөл төрөгсөдөд нь болон олон нийтэд дэлгэн үзүүлнэ гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top