Өнөөдөр дэлхийн гоо сайхны өдөр

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 09

Өнөөдөр дэлхийн гоо сайхны өдөр тохиож байна. Энэхүү өдрийг СИДЕСКО буюу  Олон улсын гоо зүй,  гоо сайхны ухааны хорооны санаачилгаар жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Аливаа улс үндэстний иргэд өөрийн гэсэн төгс төгөлдөр зүйл, өвөрмөц онцлогтой байдаг. Тухайлбал, Хятадад  нүүрний яс түнтгэр, хавтгай хамартай, том чихтэй бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэйд тооцдог байна. Харин цэнхэр нүдтэй охидыг сармагчинтай адилхан царай муутай  гэж үздэг аж.

Индонези улсад  бор арьстай бүсгүйчүүдийг европ  бүсгүйчүүдээс хамаагүй үзэсгэлэнтэй харагддаг гэж үздэг бол Европ охидыг “төмсний цэцэгтэй” зүйрлэдэг байна. Харин Энэтхэгт  хүн амын үндсэн хэсэг болох шилжилтийн арьстан буюу  метисчүүдийн үр удмынхныг хамгийн царайлаг гэж үздэг ажээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top