Америкчууд Сирийг бөмбөгдөхийг хүсэхгүй байгаагаа рекламаар илэрхийлжээ (бичлэг)

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 09

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Сирид цэргийн байлдааны ажиллагаа эхлүүлэх төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаалууд бямба гаригт америкийн томоохон Нью-Йорк, Вашингтон, Индианаполис, Чикаго болон Бостон хотуудад боллоо. Тус улсын иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнд нийт иргэдийн 58 хувь нь Ерөнхийлөгчийнхөө саналыг дэмжээгүй байгаа бөгөөд Сирийн мөргөлдөөнд АНУ хөндлөнгөөс орох нь буруу гэжээ.  Сири гаралтай хүмүүс нь Нью-Йоркд хоёр долоо хоног үргэлжилж байгаа эсэргүүцлийн арга хэмжээнүүдийн хамгийн идэвхтэй тэмцэгчид байгаа аж.  MoveOn.org либерал бүлгийн идэвхтэнүүд америкийн телевизэд конгрессийн гишүүдэд Сирийн црэгийн ажиллагааны эсрэг санал өгөхийг уриалсан реклам гаргажээ.

Идэвхтэнүүдийн мэдэгдэж байгаагаар, реклам нь MSNBC телевизийн нэвтрүүлгээр долоо хоногийн турш гарах аж. Мягмар гаригт ерөнхийлөгч Барак Обама үндэстэнүүддээ сирийн асуудлаар хандах үед реклам нь олонтоо гарах ёстой аж.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top