Сургуулийн хажууд дэлбэрэлт болж нэг хүн нас барж, 20 хүүхэд шархадлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 10

 

БНХАУ -ын өмнө зүгийн Гуанси-Жуаны Гуйлинь хотод өнөөдөр бага сургуулийн байрны дэргэд дэлбэрэлт гарсаны улмаас нэг хүн амь үрэгдэж, 20 гаруй хүүхэд шархаджээ. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар  өчигдөр өглөө орон нутгийн цагаар 08:00сургуулийн үүдний дэргэд дэлбэрэлт гарчээ. Дэлбэрэлтийн улмаас зэргэлдээ байшингуудын ойролцоо зогсож байсан автомашинуудын цонхны шил хагарсан байна.

Уг дэлбэрэлтйин шалтгааныг сургуулийн ойролцоо зогсож байсан мотоциклтой холбон үзэж байна. Учир нь сургуулийн ойролцоо байсан мотоцикл үл мэдэх шалтгаанаар гэнэт шатаж, дараа нь дэлбэрсэн аж. Өмнө нь АНУ-д сургуультай холбоотойгоор томоохон халдлагууд болж дэлхий нийтийг цочироож байсан билээ. Одоогоор шинжээчид дээрх хэрэг дээр ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top