Канадын иргэн Колумбын хилээр их хэмжээний хар тамхи гаргах гэж байгаа нь илэрч баригджээ. Тэрбээр хиймэл гэдэс зүүж жирэмсэн хүн шиг харагдахыг хичээсэн ч түүний төлөвлөгөө бүтэлгүйтсэн байна. Түүнийг Богота олон улсын нисэх онгоцны шалган нэвтрүүлэх хэсгээс баривчилжээ.
Түүнийг цагдаагийн офицер “Та хэдэн сартай жирэмсэн бэ” гэж асуухад сандарч эхлэн өөрийгөө долоон сартай жирэмсэн хэмээн хэлжээ. Гэсэн хэдий ч түүний гэдэс долоон сартай хүүхэд тээж байгаа мэт харагдаагүй учир цагдаа нар түүний биед нэгжлэг хийхийг хүсчээ. Ингээд цагдаа нар хар тамхи тээвэрлэж байсан бүсгүйн гэдэснээс хоёр хэсэгт хувааж хийсэн хоёр кг хар тамхи илрүүлсэн байна. Энэ нь ойролцоогоор 60 мянган ам долларын үнэд хүрэх юм.
Сэтгэгдэл ( 0 )