Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 7,163 ам.доллар байна. Өнгөрөгч долоо хоногт үйлдвэрлэлийн металлын ханш өссөн бөгөөд БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн захиалгын менежерийн индекс 50.1 гарсан нь 7-р сард гарч байсан 47.7 гэсэн үр дүнгээс өсч гарсантай холбоотой байлаа. Долоо хоногийн дундаас АНУ-ын хөдөө аж ахуйн ажил эрхлэлтийн өөрчлөлт 176,000 болж гарсан бол шинээр ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 323,000 буюу буурсан үзүүлэлтийг харууллаа. Энэхүү мэдээний дараа ам.доллар бусад валютын эсрэг чангарч эхэлснээр зэсийн үнэнд дарамт болж эхэлсэн юм. Долоо хоногийн сүүлийн өдөр үйлдвэрлэлийн металлын үнэ өссөн бөгөөд АНУ-ын ажилгүйдлийн түвшингийн тоон мэдээ хүлээгдэж байсан үр дүнгээс сайн гарсантай холбоотой бөгөөд одоогийн явуулж буй мөнгөний бодлогыг 9 сарын 19-нд болох Холбооны нөөцийн сангийн хурлаар өөрчлөх магадлалтай хэмээн шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )