Афганистанаас ОХУ-д хар тамхи нийлүүлж байгаа бүлэглэлүүдийн тоо улам нэмэгдсээр байгаа аж. ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтийг хянах Холбооны тэргүүн Виктор Ивановын мэдэгдсэнээр 150 орчим хар тамхины бүлэглэлүүд болон 2 мянга орчим мансууруулах бодисын бүлэглэлүүдээс нийлүүлэлт хийж байгаа аж.
Түүний ярьснаар, Афганистанд Орос улсад хар тамхи тээвэрлэхэд шууд холбоотой 100 мянга орчим хар тамхины курьерууд байгаа гэнэ. Афганистаны хойд хэсгийн мужуудад гэхэд зөвхөн орос улсын чиглэлд дагнасан хар тамхины аж үйлдвэрийн дүүрэгт мансууруулах бодисын 2 мянга гаруй лаборатори үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )