Япон улсын нийслэлд “Мань-ий” хар салхи ойртсоноос дотоодын нислэгүүдийг хойшлуулсан тухай ИТАР-ТАСС мэдээллээ. Одоогийн байдлаар Токио хотод дотоодын 370 гаруй нислэгийг хойшлуулсан байна. Номхон далайн эрэгт “Мань-ий” хар салхи даваа гарагийн өглөө ойртож эхэлсэн аж. Мөн Хонсю арлын Айти дүүрэгт хар салхи хамгийн ойрхон очих гэнэ. Хүчтэй аадар бороо дагуулсан хар салхины хурд 40 км/ц юм байна. Энэ онд Номхон далайн эрэгт 18 дахь хар салхи салхилж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )