Өнгөрөгч тавдугаар сард ОХУ-ын инфляци өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.5 хувиар өссөн. Аажмаар буурч байгаа бөгөөд 8-р сард 6.5 хувьд хүрсэн. Энэ нь Төв банкны жилийн инфляцийн түвшинг 5 хувиас хэтрүүлэхгүй байх бодлогыг алдагдуулж байна. Иймээс тус улсйн засгийн газрын зүгээс цахилгаан, газ, төмөр замын тарифыг тогтворжуулах, нэмж өсгөхгүй байх бодлогыг хэрэгжүүлэх төлөвтэй байна. Хэдийгээр суурь үнийг тогтворжуулах нь инфляцийг хазаарлахад дэмжлэг өгөх боловч хөрөнгө оруулалтыг бууруулах эрсдэлтэйг эдийн засагч нар мэдээлсэн байна. Тус улсын эдийн засгийн өсөлт 2011 оноос хойш тогтмол саарч байгаа бгөөд 2013 онд 1.8 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь 2009 онооос хойших хамгийн муу үзүүлэлт юм.
Сэтгэгдэл ( 0 )