Япон улсын эдийн засаг өнгөрсөн 1-р улиралд өмнөх оны мөн үетэй харицуулахад 3.8 хувиар, 2-р улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар өссөн байна. Енийн доллартай харьцах ханш суларч байгаа нь тус улсын экспортлогч нарт томоохон дэмжлэг үзүүлж байна. Токиогийн хөрөнгийн биржийн индекс оны эхнээс 40 орчим хувиар өссөн, өнгөрсөн долоо хоногт Токио хот 2020 оны зуны олимпыг зохион байгуулагчаар шалгарсан нь ерөнхий сайд Шинзо Абэ-д итгэх итгэлийг нэмэгдүүлсээр байна. Тус улсын өрийн хэмжээ 1,000 триллион енд хүрсэн бөгөөд энэ нь ДНБ-ний 200 хувьтай тэнцэх юм. Өрийн дарамтийг бууруулж, төсвийн алдагдалыг багасгах үүднээс ирэх 4-р сараас эхлэн Япон улсын засгийн газар худалдааны татвараа 5 хувиас 8 хувьд хүргэж болзошгүй байна. Татвар нэмэгдсэнээр төсвийн орлого 2 триллион доллар буюу 20 тэрбум ам.доллар нэмэгдэх боломжтой болох юм. Тус улсын эдийн засаг татвар нэмсэнээс үл хамааран 2013 онд 2.8 хувиар өсөхийг Төв банкнаас нь мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )