Тэнгисийн цэрэг Аарон Алексис сэтгэцийн эмгэгтэй байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 18

АНУ-ын нийслэл Вашингтон хотын тэнгисийн цэргийн хүчний цогцолборт  буун дуу гарснаар 13 хүн амь насаа алдсан харамсалтай үйл явдал болжээ. Өөрөөсөө гадна 12 хүний амь насанд хүрсэн этгээд сэтгэцийн эмгэгтэй байсан нь тогтоогдсон байна.Олон хүний амь насанд хүрсэн эр Тэнгисийн цэргээс чөлөөлөгдсөн 34 настай Аарон Алексис гэгч байжээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард эмнэлэгт үзүүлж сэтгэц нь бага зэргийн өөрчлөлттэй гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Тиймээс сэтгэцийн өвчний улмаас олон хүний амийг хөнөөсөн хэмээн дүгнэхэд хүрээд байна.

2007-2011 онд тэнгисийн цэрэгт алба хааж байсан Аарон Алексис нь сахилга зөрчсөн гэх шалтгаанаар халагдсан аж. 

АНУ-н Ерөнхийлөгч Барак Обама буудалцааны үеэр амь үрэгдсэн тэнгисийн цэргүүдийг хүндэтгэн Цагаан ордны дээр байрлах АНУ-ын төрийн далбааг энэ сарын 20-нд буюу баасан гараг хүртэл бөхийлгөхийг даалгажээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard(103.11.194.150) 2013 оны 09 сарын 19

Setgetsiin owchtei gehgui bol bolohgui shdee ugaasaa

0  |  0
зочин(203.91.117.4) 2013 оны 09 сарын 18

Aмеркуудийн сэтгэц нь ийм л нийтлэг төрх шүү дээ.

0  |  0
Top