Венесуэлийн баруун хэсгийн хот Маракайбогийн Сабанета шоронд 16 хоригдол алагджээ. Тодруулбал, амиа алдсан хоригдлуудын 15 нь өрсөлдөгч бүлэглэлтэй зодолдсоны улмаас амь насаараа хохирсон байна. Харин үлдсэн нэг хоригдол өөр хэрэг явдлын улмаас амиа алдсан хэмээн шоронгуудын сайд Айрис Варелаг мэдээлжээ.
Сабанета шорон нь 4000 гаруй хоригдолтой бөгөөд Венесуэлийн хоёр дахь том шоронд тооцогддог байна. Хэт олон хоригдолтой байдгийг хүний эрхийн байгууллагууд тэмдэглэсэн байдаг аж. Энэ байдлаас үүдэн хяналт суларч шоронгийн хоригдлууд хоорондоо тэмцэлдэхийг үл ойшоон өнгөрүүлдэг байна. Тус улсад жил бүр 500 гаруй хоригдол шоронгийн зодооноор амиа алддаг гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
шал хэрэггүй мэдээлэл нийтлэхийн