Эхлээд нохой, дараа нь сармагчин харин одоо муур

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 18

 

Хүн төрлөхтөн хөгжлийнхөө явцад олон шинэ зүйлрүү тэмүүлж судалгаа шинжилгээний үр дүнг харахын тулд амьтадыг ашигласаар ирсэн. Шинжлэх ухааны туршилтанд бидний оронд эмнэлгийн орон дээр маш олон амьтад хэвтдэгийг сануулах нь илүү бизээ. Харин энэ удаад азтай гэмээр амьтадын талаар өгүүлэхийг хүслээ.Сансар огторгуй бол хүн төрлөхтний хувьд мөрөөдөл басхүү айдас. Харин сансарт ниснэ гэдэг бол агуа баатарлаг үйлс. Энэ баатарлаг үйлсийг хүнээс түрүүнд хийсэн мундаг амьтад түүхэнд нэрээ мөнхлөөд амжсан байдаг. Дэлхийн хамгийн алдартай нохойнуудын нэг бол Лайка. Лайка 1957 онд Спутник-2 хөлгөөр сансарт ниссэнээрээ сансрын уудамд гарсан анхны нохой болсон ч харамсалтай нь эргэж ирээгүй юм. Тэгвэл удахгүй тэрээр видео тоглоомоор эргэн төрөх гэж байгаа талаар “The Escapist” сэтгүүлд мэдээлжээ. Уг видео тоглоомд тэрээр өөрийг нь сансарт “тэнгэрийн орон” руу илгээсэн зөвлөлтийнхөнтэй тулалдах юм байна. “Laika Believes” нэртэй энэхүү тоглоомыг Техасын Астин хэмээх залуу бүтээсэн бөгөөд уг тоглоом дээр Сталин хүйтэн дайнд Америк, Британийг ялснаар бүх хүн итгэл найдвараа алдах үед хүчирхэг зэвсгээр зэвсэглэсэн мөнгөлөг хуягтай Лайка хүн төрөлхтөнийг аврахаар сансраас бууж ирэх аж. 

 

Харин хамгийн анх сансарт ниссэн сармагчин бол Хам бөгөөд түүнтэй хамт бас нэгэн сармагчинг бэлдэж байжээ. Хам 1961 оны 1 сарын 31-д Меркурий-Рэдстоун 2 химээн хөлгөөр нисч дэлхийгээс 640 км зайд нисч дэлхийн дойрог замаар 245 км аялажээ.

Ийнхүү нохой сармагчин зэрэг амьтадын дараагаар муур нисэх болсон мэдээлэл ирлээ.

 Ираны эрх баригчид сансарт персийн муурыг хөөргөх боломжийг судлан үзэж байна. Энэ тухай даваа гаригт Ассошиэйтэд Пресс агентлаг уламжлав. 2-р сард Иран сансарт сармагчин хөөргөсөн бөгөөд тэрээр тусгай төхөөрөмжийн бүхээгт эх Дэлхийдээ амжилттай буусан юм. Сансарт муур, сармагчиныг хөөргөх нь сансарт хүн нисгэх төслийн угтвар ажлын хэсэг нь юм. Үүнийг ойрын 5-8 жилд хийхээр төлөвлөж байна. Өмнө ираны ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежад мэдэгдэлдээ, тэр өөрөө тэрхүү нислэгийн анхны астронавт  болоход бэлэн байна гэсэн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top