Хятадын Хенань мужид нэгэн эмэгтэй ширгэсэн худагт унаснаасаа хойш 15 хоногийн дараа аврагдаж, амь гарчээ. Тодруулбал, 38 настай Су Цишиу нь өнгөрсөн есдүгээр сарын нэгний өдөр эмийн ургамал түүж яваад дөрвөн метрийн гүн худагт унасан аж. Тэрхүү худаг нь өндөр ургасан улаан буудайн талбай дунд байдаг учраас Су Цишиуг тэнд унасан гэдгийг хэн ч мэдээгүй байна. Харин өнгөрсөн даваа гаригт тосгоныхон ургац хурааж байхдаа түүнийг олж авран, эмнэлэгт хүргэжээ.
Аврагдсан бүсгүй худагт унасан байх үедээ борооны усаар хооллож, худагт унасан түүхий будаагаар гол зогоож байсан гэнэ. Мөн тэрбээр 16 кг турсан ба өөр гэмтэлгүй боловч сэтгэл санааны гүн хямралд орсон тул юм ярьж, хоол идэж чадахгүй байгаа аж. Өнгөрсөн долдугаар сард гэхэд Хятадын Гуанси-Жуан дүүрэгт таван хүн худганд унаж нас барсан харамсалтай хэрэг гарч байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
hahaha hohi nee muu jungaa
uheh heregtei sh dee muu hujaa
ha ha ha,usaar hoollood bhda yahav de ydaj us uuh gj ug bdg gedgiig meddeguim bhda
Boroonii usaar hoolloj bish undalj, hudgand bish hudagt gevelzov bh.