Зочид буудлын орон доор матар байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 19

Зимбабве улсын “Humani Lodge” зочид буудлын өрөөнд матар байжээ. Тодруулбал, Буудлын  эзэн Гай Уиттоллын орон доор матар хоноглосон аж.  Гай Уиттолл өглөөний цайгаа ууж байхдаа өрөөнд матар байгааг мэдсэн байна. Үйлчлэгч эмэгтэй айсандаа хашгирч, тусламж хүсчээ. Бараг 2,5 м урттай матар орон доор хөдлөхгүй, тайван байдалтай байсан аж. Буудлын ажилтнууд матрын амыг олсоор уяад, буудлын ойролцоо голд тавьжээ. “Humani Lodge” зочид буудал Тургве голоос хоёр км зайтай оршдог ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top