Химийн зэвсэг хэрэглэсэн 10 довтолгоо

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 24

Вашингтонд (хэрэг дээрээ америкийн ард түмний 99 хувь дийлэнхийг бус харин 1-хан хувь мөнгө хүүлэгчид болон зэвсгийн аж үйлдвэрлэлээр хэт баяжигчдыг төлөөлсөөр ирсэн) Сири руу зохиомол худал шалтгаар түрий барьж довтлох эрх зүйн байтугай ёс суртахууны ч эрх байхгүй юм.

Бид энэ удаа энгийн номхон хүмүүсийн эсрэг химийн зэвсэг хэрэглэж асар их үхэл, зовлон тарьж байсан маш баялаг туршлагатай энэ улсын засгийн газрын тухай ярьж байна. Одоо Асадыг хоосон гүтгэн гүжирдэж ээлжит нэг дайн дэгдээхийг тачаадан хүсч байгаа тэд нар болон Барууны цэргийн аж үйлдвэрлэлийнхэн энэ түрэмгийллээ үйлдэхийн өмнө “Асад химийн зэвсэг хэрэглэсэн” гэсэн тэдний өөрсдийнх нь мэдэгдлийг сайтар мөрдөн шалгах аливаа оролдлогуудыг хааж булзааруулахыг хүсч байна.

Та бүхний анхааралд АНУ ба тэдний холбоотнууд урьд өмнө нь дэлхийн бөмбөрцгийн энд тэнд үй олон дайн хийж байхдаа өөр улс орнуудын энгийн номхон иргэдийн эсрэг мөн өөрийн зарим иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэж байсан тохиолдлуудаас нь 10-ийг нь толилуулж байна.

1. 1962-1971 онуудад америкийн цэргийнхэн Вьетнам улсын дээрээс 20 сая галлон химийн бодис цацаж хаясан юм. Вьетнамын энэ дайны үеэр америкийн цэргийнхэн Agent Orange гэдэг маш хортой бодисыг агуулсан 20 сая галлон химийн хорт бодисуудыг зориудаар вьетнамчуудын хүнсний нөөцийг нь устгах, ой шугуйнх нь байгалийн тэнцвэрийг нь эвдэн бусниулах, мөн хэдэн зуун мянган ямар ч буруугүй хүмүүсийг алж устгахын тулд цацаж байсан юм. Ингэхдээ тэд Вьетнам болон хөрш зэргэлдээх орнуудын ой мод, газар тариалангийн талбайнууд дээрээс нь онгоцоор энэ хороо цацаж байсан билээ.

Ингэж 10 жилийн турш үргэлжилсэн химийн довтолгоонуудын үр дүнд 400 мянган хүн амь үрэгдэж эсвэл эрэмдэг зэрэмдэг болсон ба хожим 500 мянган нярай төрөлхийн гажигуудтай төрсөн, 2 сая хүн хорт хавдар болон бусад өвчнүүдээр өвдөж нас барсан гэдгийг Вьетнамын засгийн газар тооцож гаргасан юм. 2012 онд олон улсын Улаан загалмай байгууллагаас судалгаа явуулж тэр үед цацсан Agent orange –ын хорт нөлөө өнөө хир байсаар байгааг тогтоож одоо Вьетнамын 1 сая гаруй иргэд нь тахир дутуу эсвэл эрүүл мэндийн ноцтой асуудлуудтай байгааг тооцож гаргасан байна. [Эцэст нь энэ дайнд ялагдсан ч ийм хороо цацаж байсан, энэ химийн зэвсэгтээ өөрсдөө хордож эрүүл мэндийн асуудалтай болсон ахмад дайчиддаа АНУ-ын засгийн газар ихээхэн хэмжээний нөхөн төлбөр төлсөн боловч энэхүү цэргийн гэмт хэрэг - химийн довтолгооны гол бай золиос нь болсон, болсоор ч байгаа вьетнамын гэмгүй тэр хүмүүст сохор зоос ч төлөөгүй юм].

2. 2008 – 2009 онд Израилын засгийн газар өөрийн палестин үндэстний энгийн оршин суугчдын эсрэг цагаан фосфор - химийн зэвсэг хэрэглэсэн билээ. Цагаан фосфор бол хүчилтөрөгчтэй нэгдмэгц өөрөө хурдан авалцаж шатдаг, хүний бие эд эрхтэнг ясанд нь тултал хайлуулах чадвартай химийн зэвсэг юм. 2009 онд Human Rights Watch,  Amnesty International, Red Cross зэрэг хүний эрхийг хамгаалдаг олон байгууллагууд Израилын засгийн газар өөрийн улсын эдгээр иргэдийг ийм химийн зэвсгээр довтолсон тухай удаа дараа мэдээлж байсан билээ.

Эдгээр энгийн иргэд амьдран суудаг тэр газруудад “цагаан фосфорыг их хэмжээгээр хэрэглэснийг хөдлөшгүй баталж нотлох баримтууд” олохыг Amnesty International амалж байсан билээ. Эхлээд израилын цэргийнхэн үүнийг үгүйсгэж байсан боловч хожим үнэн байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон юм. Эдгээр төрийн бус байгууллагууд энэ тухай хэд хэдэн баримт гарган тавьсны дараа израилын арми Газ дахь НҮБ-ийн төв байр уруу (!) химийн зэвсэг хэрэглэн цохилт хийсэн юм. Сирийг одоо буруутгаж байгаатай энэ бүхнийг харьцуулан үзэхэд танд ямар санагдаж байна вэ? Яагаад Обама Израилыг бөмбөгдөхийг оролдоогүй юм бол оо?

3. 2004 онд Вашингтон иракын энгийн номхон иргэдийг цагаан фосфороор довтолсон билээ. 2004 онд Ирак уруу америкын цэргийнхэнтэй хамт орж ирсэн сэтгүүлчид харийн түрэмгийлэгчдийн эсрэг боссон Фаллуджи хотын иракчуудын эсрэг цагаан фосфор хэрэглэж байгаа тухай мэдээлж эхэлсэн юм. Эхлээд цагаан фосфорыг зөвхөн утаан хөшиг бий болгоход л ашиглаж байгаа гэж засгийн газар худал хэлсэн боловч дараа нь тэд энэ дэгдэмтгий химийн бодисуудыг шатах түймэр тавих зэвсэг болгон ашиглаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ.

Яг энэ үед, аймшигтай видеобичлэгүүд, фотозургууд ба Фаллуджа хотын иргэдээс энэ бүхнийг нүдээрээ харж байсан гэрч нар болон АНУ-ын засгийн газар хэнийг ч ялгахгүйгээр иракын ард түмэн дээр энэхүү химийн цагаан галын шуургаа буулгаж эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг нь хядаж хайлуулж байсан тухай ярьж байсан америкын цэрэг дайчид оролцсон “Фаллужда: нууц хядаан” гэдэг баримтат кино италийн телевизээр үзүүлсэн юм. 

4. 1988 онд АНУ-ын Тагнуулын Төв Газар химийн зэвсэгээр иранчууд болон курдүүдийг бөөнөөр нь хядахад Саддам Хусейнд тусалсан юм. Саяхан ил болсон, ТТГазрын тэр үеийн бичлэгүүд нь Иран-иракын дайны үед Саддам Хусейн химийн зэвсэг (зарин хий) хэрэглэж байсныг Вашингтон мэдэж байснаар барахгүй ТТГазар иракын армиуд уруу тагнуулын мэдээнүүд дамжуулж эдгээр мэдээллийг нь химийн довтолгоонууд хийхэд ашиглаж байгаа гэдгийг мэдсээр байж Хусейнд ираны цэргүүд хаана байгааг мэдээлж байсныг баримтуудаар нотолж байгаа.

1988 онд Вашингтон ираны цэргүүд хаашаа явж байгаа тухай мэдээллийг Хусейнд дамжуулсан ба энэ нь иранын засгийн газрын бут ниргүүлсэн ялагдлаар энэ дайныг дуусгах ёстой байсан байна. 3-р сар гэхэд Вашингтонд шинэ найз нартай болж урам зориг орсон Хусейн ираны цэргүүдэд эзлэгдсэн байсан курдын нэг тосгон уруу дайрч олон тооны хордуулах бодис хэрэглэсэн тул энэ нь 5000 хүн амь насаа алдахад хүргэж өөр хэдэн арван мянган хүмүүс шархадсан бөгөөд тэдний ихэнх нь энгийн иргэд байсан юм. Үүнээс хойш олон жилийн турш энэ химийн зэвсэгт хордсон, шархадсан, төрөлхийн гажигтай төрсөн олон мянган хүмүүс амиа алдсан байна.

5. 1950-иад онд америкийн арми химийн зэвсэгээ Сент-Луист хар арьстнуудын оршин суудаг газруудад туршиж байсан юм. 1950-иад оны эхээр АНУ-ын арми Сент-Луист голдуу афроамерикчууд амьдран сууж байсан ядуусын хорооллуудын өндөр байшингуудын оройд мөн оршин суугчдынх нь 70 хувь нь 12-оос доош насны хүүхдүүд байсан тэр газруудад хүртэл механик вентиляторуудыг байрлуулж нэг төрлийн утаа тавьж байсан юм. Харин засгийн газар үүнийгээ эдгээр оршин суугчдад тайлбарлахдаа оросууд довтолсон тохиолдолд энэ хотыг хамгаалах ёстой утаан хөшиг гаргах туршилт хийж байна гэж зарлаж байсан байна. Гэвч үнэн хэрэг дээрээ эдгээр төхөөрөмжүүд нь хэдэн зуун сая фунт жижиглэсэн цинкийн сульфид ба кадмийг агуулсан хорт агаараар тэднийг утаж байсан юм.

Засгийн газар бас энэ химийн нунтаг дотор нь өөр нэг хольц байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байсан боловч энэ хольц нь радиоидэвхит байсан эсэхийг одоо болтол нууцалсаар байгаа. Гэвч мэдээж хэрэг байсаан. Энэ туршилтуудыг явуулсан тэр цагаас хойш тэндхийн оршин суугчдын дотор түгшүүр төрүүлэхүйц олон хүмүүс хорт хавдараар гэнэт өвдсөн юм. 1953-54 онд америкийн арми химийн хортой агаараар ийнхүү дүүргэж байсан байшингуудын нэгэнд, 1955 онд Дорис Спэйтс төрсөн байна. Тэр жилдээ эцэг нь үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан ба дараа нь түүний 4 ах эгч нар нь хорт хавдараар нас барахыг харсан аж. Дорис өөрөө савны хавдараар өвчилсөн байна.

6. 2011 онд банкеструудын эсрэг эсэргүүцлээ илэрхийлж байсан хүмүүсийн эсрэг цагдаагийн газраас нулимс асгаруулах хийг хэрэглэж байсан юм. 2011 онд “Окупай” хөдөлгөөний эсэргүүцэгчдийн эсрэг цагдаа нар нулимас асгаруулагч хий болон салст бүрхэвчийг түлэгч химийн бусад бодисуудыг хэрэглэж маш харгис хэрцгий хандаж байсныг сайн баримтжуулж авсан байдаг.

Химийн зэвсгийн олон улсын конвенцийн дагуу нулимс асгаруулагч хийг дайсныхаа цэргүүдэд ч хэрэглэхийг хориглосон юм. Гэвч олон улсын эрхзүй дайны талбар дээр дайсандаа хүртэл хэрэглэхийг хориглосоор байтал яагаад Калифорни мужийн Окленд хотын цагдаа нар ердөө л зүй ёсны эсэргүүцлээ илэрхийлж байсных төлөө жирийн иргэддээ ийм давуу эрх олголгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг аваагүй юм бол оо?

7. 1993 онд, Вако хотод ХМТовчооныхон эрэгтэй, эмэгтэй хүмүүс ба нялх хүүхдүүдийг нулимс асгаруулагч хийгээр довтолсон юм. Вако хотод болсон долоо дахь өдрийн адвентистүүдийн нөгөө энгийн тайван суултын үеэр ХМТовчоо дотор нь эмэгтэйчүүд, хүүхдүүд бас нярай нар байгаа гэдгийг мэдсээр байж энэ байшинг гадна талаас нь нулимс асгаруулагч хийгээр дүүргэсэн билээ.

Нулимс асгаруулагч хий бол маш хялбархан шатдаг хий тул тэдний энэ үйлдэл нь байшинг эцэстээ түймэрдэн шатааж  49 эрэгтэй, эмэгтэй хүмүүс ба 27 нялх нярай хүүхдүүдийн амь насыг бүрэлгэсэн юм. Дайны талбар дээр дайснаа хүртэл нулимс асгаруулагч хийгээр довтлох нь цэргийн гэмт хэрэг гэдгийг эргэн сана даа. Хэрэв тийм юм бол дөнгөж төрсөн нярайчуудын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэснийг ямар гэмт хэрэг гэж нэрлэж болох вэ?

8. 2003 онд АНУ-ын цэрэг дайчид ядууруулсан хорт уран-аар Иракыг бохирлосон юм. Иракт дайран орж ирсэн америкийн дайчид энэ улсын байгаль орчныг нь ядууруулсан урантай хэдэн мянган тонн сум, бөмбөгүүд буудаж бохирлосон юм. Ядууруулсан уран бол цөмийн хаягдлууын маш хортой радиоидэвхит бодис юм. Үүний үр дүнд 2007 оноос 2011 онд Фаллуджа хотод шинээр мэндэлсэн хүүхдүүдийн талаас илүү нь төрөлхийн гажигуудтай төрсөн байна. Ийм төрлийн гажгууд Номхон далай дахь цөмийн туршилтуудын ойролцоо төрсөн хүүхдүүдийн фотозургуудтай альбомоос өөр газар хэзээ ч хаана ч тохиолдож байгаагүй юм. Иракт одоо хорт хавдар болон хүүхдүүдийн үхэл асар олон тохиолдож байна.

 

Радиацийн эрсдлийн европын хорооны эрдэмтэн нарийн бичгийн дарга Кристофер Басбийн ярьж байгаагаар “ийм төрлийн зэвсгүүд нь Иракын ард түмний генетикийн бүрэн бүтэн байдлыг бүрэн эвдэн сүйтгэчихээд байна”. 2012 онд Иракын эрүүл мэндийн энэ хямралын тухай 2 тайланг бичснийхээ дараа Басби Фаллуджийн оршин суугчдыг “хэзээ нэгэн цагт судлагдаж байсан генетикийн гэмтлүүдийн хамгийн өндөр түвшин” гэж тодорхойлж байна.

9. 1944-1945 онд америкийн цэргүүд хэдэн зуун мянган япончуудыг напалмаар алсан юм. Напалм бол наалдамтгай, агаарт өөрөө маш хялбархан дүрэлзэн шатдаг гель юм. Ийм химийн зэвсгийг америкийн цэргийнхэн айлган сүрдүүлэх зэвсэг болгон хэрэглэж ирсэн юм. 1980 онд, НҮБ энгийн номхон иргэдийн эсрэг напалм хэрэглэхийг нь цэргийн гэмт хэрэг гэж зарласан билээ.

Чухамдаа яг үүнийг АНУ дэлхийн II дайны үеэс хэрэглэж байсан ба Токиог нэг удаа бөмбөгдөхдөө л зуун мянган хүнийг түлж алахад, бас нэг сая хүнийг эрэмдэг зэрэмдэг болгоход, мөн нэг сая хүний орон гэрийг шатаахад хүрэлцэхүйц напалмыг агаараас бөмбөгдөн хаяж байсан юм.

10. 1945 онд АНУ-ын засгийн газар Японы хоёр хотын дээрээс агаараас атомын бөмбөгүүд хаясан билээ. Хэдийгээр атомын бөмбөг нь химийн зэвсэг гэж тооцогддоггүй ч гэсэн тэд үй олноор хөнөөх нэг л ангилалд ордог гэдгийг хүлээн зөвшөөрч болно. Атомын бөмбөгүүд асар олон тооны үхлийн аюултай радиоидэвхит бодисуудыг тараан цацдаг.

Атомын бөмбөг бол химийн зэвсгээс ч илүү хор хөнөөлтэй, аймшигтай зэвсэг бөгөөд мөн чанарынхаа хувьд маш олон хүмүүс пиг дүүрэн бүтэн бүтэн хот суурингуудыг газрын хөрснөөс арчихад л тэдэнд хэрэгцээтэй зэвсэг юм.

Энэхүү аймшигт хор хөнөөлтэй зэвсгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа, өөртэйгөө ижилхэн хүн бодгалуудын эсрэг хэрэглэсэн цорын ганц тэр дэглэм одоо болохоор аюултай удирдагчдын гарт байгаа аюултай тэр зэвсгүүдээс дэлхийн дахинг хамгаалж байгаа  мэт худлаа аяглахыг нь харахад хачин санагдахгүй байна гэж үү. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мягмар(74.129.114.130) 2013 оны 09 сарын 24

Энэ бас юу вэ.Америк эрхгүй мэрхгүй ч гэх шиг.Зүгээр л дэлхий дээр химийн зэвсэг хэргэлэсэн баталгаатай баримтуудыг дэс дараалаар нь бичвэл болох биш үү.Дүгнэлтийг би өөрөө хийе.

0  |  0
piat(122.201.18.26) 2013 оны 09 сарын 24

unhiii anug oorsdiig n ingeh herg t sda hezee 1n tsagt uulin uree uzne llruud

0  |  0
Top