Шоронгийн хоригдлууд ресторан ажиллуулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 27

Лондон хотын Брикстоны шоронгийн хоригдлууд ресторан нээж ажиллуулахаар болжээ. Энэ нь тэднийг хүмүүжихэд сайнаар нөлөөлнө хэмээн шоронгийн удирдлага үзэж байгаа аж. Ирэх хоёрдугаар сард нээгдэх ресторан гурван давхар барилгад байрлах бөгөөд 100 хүний суудалтай байхаар төлөвлөгджээ. 

Уг ресторанаар үйлчлүүлэгчид тусгай зөвшөөрлийн дагуу заасан ширээнд сууж үйлчлүүлэх гэнэ. Гэхдээ нэг зүйл нь тогооч мөн адил хоригдлууд байх юм байна. Ажиллах хоригдлуудыг тэдний хүсэл сонирхлыг харгалзан үзэж сонгох гэнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
wonder(180.149.97.38) 2013 оны 09 сарын 27

estoi sxn ajil bna daa. yadaj niigemsheed oor setgelgeetei boliishd. manaid ingedeg boloosoi. ulsdaa ch bas xuvi nemer oruuliishd. ter oshool intr bol xereg alga

0  |  0
Top