АНУ-ын дуучин Ферги сарын өмнө нярайлж хүүтэй болсон билээ. Тэгвэл амаржснаасаа хойш анх удаагаа олны өмнө ийнхүү гарсан нь гэрэл зурагчдын дуранд өртлөө. Тэрбээр хүүгээ гэртээ үлдээн нөхөр Жош Духамелийн хамтаар Беверли Хиллс-д оройн зоог барихаар явж байхдаа зурагчидтай таарчээ.
Нярайлаад дөнгөж сар болж буй Ферги маш хурдан хуучин жиндээ орж, урьдын өмсч байсан хувцаснуудаа өмсөж эхэлсэн гэнэ. Гагцхүү жингээ барьж урьдын адил үзэсгэлэнтэй болсон нууцаа дуучин бүсгүй тайлбарлахдаа “Би ямар ч дэглэм бариагүй. Зүгээр л бяцхан хүүтэйгээ өдрийг өнгөрөөдөг” гэжээ. Хосууд 2004 оноос болзож эхэлсэн бөгөөд 2009 онд хуримаа хийсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
hehe nuutsiig ni bicheegui l bnashde
nuuts ni haana bn??