Улстөрчдийг хорьдог элит шоронг хаахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 28

Чили улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера улстөрчдийг хорьдог элит шоронг хаахаар шийдвэрлэжээ. Уг шоронд ердөө 10 хоригдол байдаг аж. Тэднийг хорих шорон нь тав тухтай бөгөөд 36 харуул ажилладаг байна. Себастьян Пиньера “Хуулийн өмнө бүгд адилхан эрхтэй. Жирийн шоронгууд ч хоригдлуудын аюулгүй байдлыг хамгаалдаг. Тиймээс улстөрчдийг хорьдог “Кордильера” шоронг хаах шийдвэрийг гаргалаа” гэжээ. Улс төрийн 10 хоригдол таван байшинд хоригддог гэнэ. Тэд өдөрт хоёр цаг теннис тоглохоос гадна биеийн тамирын зааланд дасгал хийдэг аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top