Дэлхийн сармис хурдан идэлтийн тэмцээн болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 28

Их Британийн Дорсет хотод Дэлхийн сармис хурдан идэлтийн тэмцээн болж өнгөрчээ. Тус тэмцээн анх удаа зохион байгуулагдсан бөгөөд өөр орны тамирчид хүрэлцэн ирээгүй учир зөвхөн Британичууд өөрсдөө л оролцсон байна. Нийт 26 оролцогч бүртгүүлсэн бөгөөд тэд таван минутын дотор хэн нь хамгийн олон түүхий сармис идэхээ үзэн өрсөлджээ.

Ингээд тэмцээний ялагчаар Чармутаас ирсэн Оливер Фармер гэгч эр 49 хумс сармис идсэнээр ялагч болж, 100 фунт стерлингийн мөнгөн шагнал хүртсэн байна.

Харин хоёрдугаар байрыг Ситауны Али Харви 46 хумсыг идснээр орсон байна. Тэрээр сармис идэх нь үзэгчдэд санагдаж байгаагаас ч илүү “хурц” байсан аж. Тиймээс тэмцээний дараа түүний бие бүхэлдээ шатаж байгаа мэт мэдрэмж төрсөн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top