Италийн алдарт жүжигчин, загвар өмсөгч Моника Белуччи 1964 оны энэ өдөр Италийн Читта Ди Кастелло хотод Луижи Белуччи, Мария Белуччи нарын ганц охин болж мэндэлжээ.
Үзэсгэлэнт Моника Беллуччи Итали, Францын кино академийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналт нэрт загвар өмсөгч юм. Моника Белуччи 1987 оноос загвар өмсөгчийн гараагаа эхэлж дэлхийн алдарт “Elit” загварын агентлагтай гэрээ байгуулж удалгүй “Dolce & Gabbana” брендийн нүүр царай болсноор дэлхийд нэр алдараа түгээсэн юм. Түүнчлэн 1990 оноос кино урлагт хөл тавьж авьяаслаг жүжигчин болохоо харуулсан байна.
Моника 1990-1994 онд Клаудио Карлос Бассотой гэр бүл байсан бөгөөд 1999 оны есдүгээр сарын 9-нд жүжигчин Венсан Кассельтэй гэр бүл болж хоёр охинтой болжээ. Гэр бүлийн харьцааны хувьд Моника чөлөөт байдлыг эрхэмлэдэг ба Венсан Кассельтай анх гэрлэхдээ л хэн хэнийхээ дотоод хэрэгт оролцохгүй, нэг нэгнээ хардахгүй гэсэн гэрээ байгуулсан аж. Тиймээс ч хосууд ихэвчлэн тусдаа, Моника-Ромд, Венсан-Парист амьдарцгаан, нэг нэгийгээ үгүйлэн уулзмаар санагдсан үедээ хамт байдаг хэмээн тэд өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )