Дуучин Кэти Пэрри экс нөхөр Рассел Брэндээс салсныхаа дараа нэг бус удаа амиа егүүтгэх талаар бодож байснаа "Billboard" сэтгүүлд илэн далангуй ярилцлага өрнүүлжээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр “By The Grace of God” дууны үгээ тайлбарлахдаа “Энэ дуу миний амьдралд маш хүнд үе байсныг илтгэж байгаа юм. Би тэр үед амиа хорлох тухай, эсвэл үргэлжлүүлэн амьдрах тухай боддог болчихсон байлаа” гэжээ.
Жүжигчин бүсгүй Рассел Брэндтэй 2010 оны аравдугаар сард гэрлэж 2011 оны арванхоёрдугаар сард салсан юм.
Өдгөө 28 насыг зооглож буй дуучин Кэти Пэрри одоо хөгжимчин, продюсер 35 настай Жон Мэйртэй болзож байгаа бөгөөд түүний гадаад төрхөөс илүүтэй ухаалаг байдалд нь татагдсан гэжээ. Тэрбээр найз залуугийнхаа авьяасыг шүтэн биширдгээ тэрбээр хөгжилтэй байдлаар ийнхүү илэрхийлжээ. "Тэр үгийн сүлжээг 10 минутын дотор л бөглөчихдөг нь гайхмаар. Би заримдаа түүнийг цаашлуулаад "Хонгор минь, хэрэв чамайг өнгөрвөл би тархийг чинь яаж ингэж ажиллаад байгааг мэдэхийн тулд шинжлэх ухааны академид өгч шинжлүүлж судлуулна” гэж найз залуугийнхаа талаар ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )